Blogger Widgets
Тунгаан бодоогүй юуханд ч гэсэн
Туйлын дүгнэлт битгий хий
Тусдаа өөрөө толгойтойн учир
Тулгарсан юманд сүүлд нь дугар. (Р.Чойном)

Search This Blog

Sunday, May 2, 2010

Б.Мөнхжаргал - Яаж би чамаасаа холдох билээ

Хээгүй занд нь дээлтэйгээ уусчихаад
Хэлсэн үгэнд нь дэндүү итгэчихээд
Энгэр цээжинд нь эрхэлж эрхэлчихээд
Эмнэг цагаан хүслээр дасчихаад

Яаж би чамаасаа холдох билээ

Үйлийн үртэй хорвоод учирчихаад
Үнэн үгтэй дуунд нь уярчихаад
Үзүүргүй сэтгэлээ өөрт чинь алдчихаад
Өглөө бүр зүүдэлж сэрчихээд

Яаж би чамаасаа холдох билээ

Буруутай ч зөв зүрхээ өгчихөөд
Буцааж чадахгүй хайраа алдчихаад
Хорьж болохгүй сэтгэлээ илчилчихээд
Зөрж чадахгүй зам дээр таарчихаад

Яаж би чамаасаа холдох билээ





Татаж авах

4 comments:

  1. Мөнхжаргал уг нь гайгүй хүүхэн шүү, даан ч би эхнэртэй юм даа. Хөөрхөн гэж байгаа юм биш шүү. Загээр л сайн ч хүүхэн, ажилсаг ч хүүхэн. Орсод сургуульд яваад ирсэн гэсэн. Хойд эцэг нь Чулуунхүү юм билээш дээ. Сайн аав шүү тээ. Чамд аз жаргал сайн сайхан бүхнийг хүсье Мөөгий минь. Ёстой л 40-р сургуулийн коридорт тааралдахгүй зөрчихсөн юм шиг байгаа юм. Амжилт хүсье!!!!!!!!

    ReplyDelete
  2. гоё дуу... яаж би чамаасаа холдоно доо

    ReplyDelete
  3. Заавал тэгэх хэрэг байна уу даа :D

    ReplyDelete
  4. Ямар ч гоё ду юм .Би сонсож байсан боловч одоо л мэдэрч байна гэх үү дэ. хүн амьдралдаа л туулан замаа харах юм даа

    ReplyDelete