Blogger Widgets
Тунгаан бодоогүй юуханд ч гэсэн
Туйлын дүгнэлт битгий хий
Тусдаа өөрөө толгойтойн учир
Тулгарсан юманд сүүлд нь дугар. (Р.Чойном)

Search This Blog

Sunday, September 5, 2010

Харанга-Цаг хугацаа

Харь холын олон оддыг тоолж яаж барах вэ
Хан хорвоогийн зовлон жаргалыг туулж яаж дуусах вэ
Амьдралын их нугачаан дунд тоотой хэдхэн нөхөд минь
Алдаж онож унаж боссон ч хамтдаа байсан
Алдаж онож унаж боссон ч хамтдаа байдаг аа
Буцааж болдоггүй цаг хугацааг бид яах ч билээ
Бурхан хишгээ хайрлах бүрт баярлаж л явна даа
Өөрөөсөө илүү өрөөлийг дээдлэх тавьлан минь
Өр зүрхнээс минь үндэслэж ургаа биз ээ

ДХ: Эцэс эцсийн төгсгөлд
     Эхлэл оршдогийн жамтай
     Туулах замын уртад хайраар үргэлжлэх учиртай
     Энэрлээр дүүрэн сэтгэл байхын цагтаа
     Эрээн бараан орчлон өнгөө зөөлөлдөг нь учиртай
     Эрээн бараан орчлон өнгөө зөөлөлдөг нь учиртай
Гэнэтийн зовлон нүүр тулахад би юу хийх вэ
Эцгээс ирсэн эр зоригоор давж л гарна даа
Энэ бүхнээс илүүтэй чамдаа өгсөн амлалт минь
Эндэх онохыг энэ тэнцүүж итгэл төрүүлнэ
ДХ: Эцэс эцсийн төгсгөлд
     Эхлэл оршдогийн жамтай
     Туулах замын уртад хайраар үргэлжлэх учиртай
     Энэрлээр дүүрэн сэтгэл байхын цагтаа
     Эрээн бараан орчлон өнгөө зөөлөлдөг нь учиртай
     Эрээн бараан орчлон өнгөө зөөлөлдөг нь учиртай



Татаж авах:Эндээс

No comments:

Post a Comment