Blogger Widgets
Тунгаан бодоогүй юуханд ч гэсэн
Туйлын дүгнэлт битгий хий
Тусдаа өөрөө толгойтойн учир
Тулгарсан юманд сүүлд нь дугар. (Р.Чойном)

Search This Blog

Friday, December 3, 2010

Hunsanaa's prolog

Олон олон цуварсан үйл явдлуудын эцэст амс хийх чөлөө олгосон бурхандаа талархъя /ахиад ийм үйл явдлууд тохиолдуулхыг чинь харнаа гэж байгаан биш/. Хүнсанаа байтугай хүн бүр л даваад туулаад гардаг л юм байна. Гарах ч байх. За тэр үл олгогдох учир бүтүүлэг юм ч яахуу? Эцсийн эцэст ард нь олж авсан ганц л ололт байна. Чухам жаргал гэдэгийг бараг ойлгочих шиг боллоо. Өөрөө өөрөөсөө асуужийсан асуултуудаа сонирхуулахад Хэрвээ? Яагаад? ер нь? гээл асууж болох бүхий л асуулт байсан байх л даа. Хариулт нь бас асуулттайгаа уялдаад өөр өөр. Гэхдээ жаргал гэж юу вэ гэсэн асуултанд эрүүл саруул, элэг бүтэн, хөлдөө жийх гуталтай ходоодондоо хийх хоолтой, дулаахан тохилог оромжтой /мэдээж хэрэгцээний тоо гүйцэгдэхгүй ч ямартай ч тэрийгээ аль нэг хэмжээгээр хангачих боломжтой байх/ гээл олон л зүйлтэй байжийж жаргал гэдэг зүйл зүй ёсоороо мэдрэгдэнэ тийм үү? Мэдээж бүгдийг орчин цагт мөнгө гэдэг хүчирхэг зүйлээр л хааж таглаж чадна гэдэгтэй санал нийлж байгааз? Чи хэрэв тийм гэж хариулбал би өөдөөс чинь Хуц гэж хэлнэ. Жаргал гэдэг чинь тийм биш юм байна. Хаана хэнтэй хэнүүсийн ч хүрээлэлд ямар ч орчинд байсан Зовлон гээч тэр мэдрэмжийг л мэдрэхгүй байвал би жаргаж чадна. Жаргал гээч чухам юу вэ гэсэн асуултанд чухам зовлон гээч юмны нөгөө тал шүү дээ энэ чинь л гэж хариулна.

Яг одоо би жаргаж байна.......


...Хар цай уусан ч цайших байж уу
Хатуу шалан дээр унтасан ч нойр авч чадах байж уу
Өдөр бүр бусдад хайрыг мэдрүүлж
Өөрөө ч мөн мэдрээд суувал жарган сууж чадах байж уу....




2 comments:

  1. Шинэ жилийн үнэр уур амьсгал ханхалсан блог байна
    Амралтын өдрөөр тухтайхан шиг блог-г тань ухнаа

    ReplyDelete
  2. Шинэ жилийн үнэр уур амьсгал ханхалсан блог байна
    Амралтын өдрөөр тухтайхан шиг блог-г тань ухнаа

    ReplyDelete