Blogger Widgets
Тунгаан бодоогүй юуханд ч гэсэн
Туйлын дүгнэлт битгий хий
Тусдаа өөрөө толгойтойн учир
Тулгарсан юманд сүүлд нь дугар. (Р.Чойном)

Search This Blog

Wednesday, January 26, 2011

Цоглог бодлын цоорхой мөрөөдөл

Хэрэв зөвхөн хөл доорхоо гэрэлтүүлэх төдий гэрэлтэй манан дундуур урагшаа явбал яах вэ? гээд надаас хүн асуувал би бүдчиж тонгочоод урдахаа харахгүй байгаам чинь айдас, түгшүүр, болгоомжлол л мэдрэгдэнэ. Мэдээж тийм байж яах юм? Цааш явах замаа гэрэлтүүлчихвэл л болоо шдэ гэж хэлэх байх. Хэрэв тэгвэл өнөөх болгоомжлол, айдас түгшүүр багасна, ор мөргүй ч алга болж магад. Тэгвэл явж өнгөрөөсөн замаа эргээд харахад бас л өтгөн манан байвал яах вэ? Харъя ч гэсэн харж чадахгүй битүү манан. Цав цагаан цасан цагаан. Урд манан, хойно манан, хажуугаар бас л манан. Тэгвэл энэ ямар ч утгагүй. Зөвхөн хөл доорхоо л гэрэлтүүлчихсэн. Эрх биш яг одоо юун дээр зогсож байгаагаа л харна, мэдэрнэ. Энэ мэдээж шал тэнэг санаа байна. Ер нь төсөөлж ч чадахгүй нь. Зөвхөн өөрийгөө амьд байна гэдэгээ мэдрэхээс өөр мэдрэмж байхгүй.  Ийм үед бүх зүйл утгагүй санагддийн байгааздээ?. 
Баахан манан дунд явж явчаад эргээд харсан нил манан байна гэж бодъё яахав. Ой сайтай хүн бол юу юун дээр гишгэж ирснээ мэдэх л байх. Гэхдээ хүн бүр тийм санах ойтой биш учраас тухайн үед үзэж туулсан замаа мартаж санана, андуурна, хольж хутгана, мэдэрсэн мэдрэмжээ гээнэ.

Харин яг одоо өөрийгөө энэ хүний оронд тавиад ямар мэдрэмж төрөхнүү төсөөлүүл хаашаа аль зүгт гишгэхэхээ мэдэхгүй, харин юун дээр зогсож байгаагаа бол мэдэрч байна.  Бас арагшаа эргэж харахад гишгиж ирсэн мөр маань харагдаж байна. Ямартай ч амьд зүйл дээр бага гишгиж, намайг өвтгөсөн мэдрэмж төрүүлсэн зам бага байх шиг байна. Цаг мөч хором хормоор хүний хүлээж авсан, үзэж туулсан, мэдэрсэн бүхий л мэдрэмжийг баллуурдаад байдаг болохоор би тэрийг санахгүй байгаа ч юм уу? Ямартай ч яг одоо зогсоод бүх зүйлээ мэдэрхэд миний ард маш их хөгжөөн шуугиан баяр баясал сонсогдож байна. Цаашид ч энэ шуугиан эргэн тойронд минь сонсогдоно гэж найдаж байна /угаасаа эцсийн мөчид хүртэл хүнд итгэл найдвар байсаар байдаг/. Гэхдээ зөвхөн ямар нэг зүйлд итгэж найдахыг би хүсэхгүй байна. Би орчин тойрноо гэрэлтүүлж хаана ямар зүйл дээр гишгэж хаашаа алхавал дээр вэ гэдгийг мэдмээр байна. Би өөрийн хүссэн тэр гэрлийн дэнг гартаа атгамаар байна....

No comments:

Post a Comment