Blogger Widgets
Тунгаан бодоогүй юуханд ч гэсэн
Туйлын дүгнэлт битгий хий
Тусдаа өөрөө толгойтойн учир
Тулгарсан юманд сүүлд нь дугар. (Р.Чойном)

Search This Blog

Tuesday, March 22, 2011

... Орчлонгийн уудамд эрт урьд цагт бие биедээ дэндүү хайртай хоёр сар хосоороо мандаж шингэн, тэнгэрийн мандлаар хамтдаа хөвөн их л аз жаргалтай байдаг байж гэнэ. Хос сарантай хамт орших нар үргэлж ганцаараа тэнгэрийн уудамд зочихдоо тэдэнд ихэд атаархан байдаг байж. Нэг өдөр нар эр саранд хандан, дэлхий гэж нэг сайхан гариг байдаг тухай, тэр гариг дээр хайр дурлалын бэлгэ тэмдэг болсон анхилам сайхан цэцэг байдаг тухай яриад тэр цэцгийг авах талаар асууж гэнэ. Тэр сайхан цэцгийг авч ирэхийн тулд дэлхий дээр сар заавал нэг амьтан болж очих ёстой гэж нар хэлжээ. Эр саран хоточ нохой болон дэлхий дээр очиж, үзэсгэлэнт охин сарандаа бэлэглэхээр хүссэн цэцгээ авсан боловч нэгэнт амьтан болж очсон од эрхэс хэзээ ч буцаж ирж болдоггүй гэдгийг мэдээгүй байж. Хос саранд үргэлж атаархдаг байсан нар, анхилам хайрын цэцэгсийн тухай ярихдаа дэлхий дээр нэг л очсон бол тэндээ үүрд үлдэх ёстойг мэдсээр байж хэлээгүй
гэдэг.
Эзэндээ үнэнч нохой гэгч амьтан тэргэл сартай шөнө бүр сар харан гийнаж гасладаг нь үүрд дэлхийд үлдсэн эр саран охин сарангаа санан гунихарч, гиншин уйлж байгаа нь тэр гэнэ. Хайрын анхилуун цэцэг авч ирэхээр дэлхий рүү яваад тэндээ үүрд үлдсэн эр сарангаа хүлээсэн охин саран өнөөг хүртэл дэлхийг тойрон эргэлдсээр байдаг гэнэ. Үүрд холдон хагацсан ч тэд бүтэн сартай шөнө бүр алсаас уулзан байдаг гэх ажээ. Анхилуун хайрын цэцэг ч хос сарангийн үнэнч хайрын илэрхийлэл болж сарнай буюу сарны нэрээр нэрлэгдэн, дэндүү их хайр бас хатгах мэт халтай гэдгийг сануулах мэт тэр цэцэг ишиндээ өргөстэй болсон гэдэг....

No comments:

Post a Comment