Blogger Widgets
Тунгаан бодоогүй юуханд ч гэсэн
Туйлын дүгнэлт битгий хий
Тусдаа өөрөө толгойтойн учир
Тулгарсан юманд сүүлд нь дугар. (Р.Чойном)

Search This Blog

Monday, May 9, 2011

Ж.Пүрэв "Хүн чулууны нулимс" романы 2-р бүлгээс

Сэрээнэндорж эцгийнхээ энэ яриаг сонсон дуугүй баахан сууснаа бас нэгийг бодов бололтой, байшингийн тааз ширтээд, аман дотроо нэг юм гүвтнэснээ:
• Манай Монголын түүх маш том, тун сонин, ёстой л адал явдлаар дүүрэн юм даа. Манай хаад эрт цагт Хятад орныг бүхэлд нь захирч, хятад хүнийг өмнөө бөхөлзүүлж байсан гэж бодоход тун сонин байна шүү гэлээ.
• Тэр үнэн шүү. Монголын хаад умард Хятадыг эзэлснээс эхлэх юм бол 108 жил, Юан гүрнийг байгуулснаас эхлэх юм бол 97 жил, Хятад орныг бүхлээр нь захирах болсноос эхлэх юм бол 89 жил Хятад орон Монголын хаадын захиргаанд байж, Монголын хууль ёсыг дагаж байсан нь үнэн хэрэг. Үүнийг хэн ч үгүйсгэхгүй гэж Гонгор түүхэнд тулгуурлан хэллээ.
• Аа, тэгвэл Монгол улс Хятадын хаадад хичнээн жил, хэзээ, яаж захирагдаж байсан бэ, Аав аа? гэж Сэрээнэндорж асуулаа. Эцэг нь жаахан бодолхийлснээ:

• Монголчууд 1919-1920 онд Хятадын генерал Сюй Шу-чжаны эзэрхийллийг эс тооцвол Хятадын эрхшээлд орж захирагдаж байгаагүй шүү гэвэл Сэрээнэндорж нүдээ том болгон аавыгаа харж гайхшираад:
• 1696-1911 он хүртэл Бээжинд монголчууд захирагдан, түүний өмнө сөгдөж байсан биш үү? Би тэгэж заалгасан юм байна гэв.
• Өө, тэр чинь Хятадад огт хамаагүй. Тэр эзлэлт бол Манж Чин улсын хаадын түрэмгийлэн эзэлж байсан үе. Манжийн хааны эзлэлтийг Хятадын хаадын хэрэг болгон ойлговол тэр чинь шал буруу. Манж, Хятад, Монгол гэдэг чинь тус тусдаа биеэ даасан түүхт улсууд. Тэднийг чи битгий хутгаж будлиантуулаарай гэж Гонгор хүүдээ анхааруулан хэллээ.


“Õîâäîã õ¿íèé ñàíàà õàíàõã¿é
Õîðò õ¿íèé ñýòãýë áóöàõã¿é”
/Ìîíãîë öýöýí ¿ã/

No comments:

Post a Comment