Blogger Widgets
Тунгаан бодоогүй юуханд ч гэсэн
Туйлын дүгнэлт битгий хий
Тусдаа өөрөө толгойтойн учир
Тулгарсан юманд сүүлд нь дугар. (Р.Чойном)

Search This Blog

Monday, May 9, 2011

Жаргаж өнгөрөөсөн амьдрал богинохон санагддаг..

Энэ үгтэй холбоотой нэг дууг цухасхан сонсоод өнгөрсөн санагдаж байна. Яг тэр дуу явж байх үед буюу би энэ үгийг сонсож суух тэр мөчид гэртээ ариун цэврийн өрөөндөө /аая лаг боловсон хэлсэн/ суултуур дээрээ тухлаад /жорлонд орж баалаа л гэдэг биз дээ хэзээ ийм болцийн/ биеэ засч байлаа /хүндрэх мүндрэх гэж л ярьдаг биз дээ/. Таагүй нөхцөлд тааламжгүй мэдрэмжин дунд энэ үгний утгыг гэх үү агуулгыг гэх үү хоёр навчныхаа хажуугаар алдчилгүй барьж авсан л юм даа /ямар сонин тохиолдол вээ тэр чинь/. Би бодсийн.../заа чи хэзээ ийм лаг болчоов/. Хүн аз жаргалтай, баяр баясгалантай үедээ /адерналин их ялгаруулсан үедээ гээч дээ дух минь/ цаг хугацаа, орчин тойрноо огт анзаардаггүй /нэг их ухаантан гарч ирж гэнэ хмм/. Тэр мөчид нь тухайн хүнд баяр баясал бэлэглэж байгаа тэр л зүйлээс өөр бусдыг үл анзаарах урагшаа чигтээ харсан ганц ногоон гэрэл асаалттай байдаг/тэнэг юм бичээд энэ яг шизотой болчиж/. Миний хувьд /чиний бодлыг хэн асуусийн ингэхэд/ тэр ногоон гэрлийг шарлуулчилгүй асаалттай хэвээр нь үлдээх бүхий л арга хэмжээг авах шуналт сэтгэл дүүрэн байна /чи ч угаасаа л ийм хүн дээ/.

2 comments:

  1. haha uurtuu bol bas l uzne biz hugjiltei teegluur kkk

    ReplyDelete
  2. хэ хэ харин тийн. Үзэлцээл байна... /гэхдээ чи амждаггү л биз дээ/

    ReplyDelete