Blogger Widgets
Тунгаан бодоогүй юуханд ч гэсэн
Туйлын дүгнэлт битгий хий
Тусдаа өөрөө толгойтойн учир
Тулгарсан юманд сүүлд нь дугар. (Р.Чойном)

Search This Blog

Sunday, May 15, 2011

Утаа гаргахгүйгээр дулаахан амьдарцгаая бөмбийсөн цагаан гэртэнгүүдээ.

Яаа цаа чинь ойрд яагаад ч юм хэн хүний хэлсэн ярьсан огтоос таалагдахаа байгаад унав. Өчдөр нэг телевизээр эрхэм ерөнхий сайд үг хэлжийнаа. Мянганы сорилын сангаас хэрэгжүүлж байгаа /үнийн дүн нь нууц/ хөтөлбөрийн хүрээнд гэр хорооллын утааг багасгах арга хэмжээг тууштай авч их үр дүнтэй зуух, гэрийн дулаалга хийж ард иргэддээ нийлүүлжаагаа гэнээ. За боль доо сайд аа!!! /энд ЭМНХ сайд ч хамаатай. Хамт зогсоод үг хэлж байна лээ/. Монголын ард түмэн, нийслэлчүүд бөмбөгөр цагаан гэртээ бөвийгөөд дулаанаа алдахгүй хучлагатай гэртээ, тор шиг шуудайтай нүүрсээрээ овоо хэдэн мига жоул дулаан ялгаруулаад суухаар ханиад томуу ч хүрэхгүй, Улаанбаатарын маань утаа нь багасаад ард иргэд бяд чинь уушгаа тэнийтэл амьсгалдаг болох юм гэнээ. Оффф шит. 
Би бодлоо л доо. Хананы цаана тэмдэглэгээ хийчээд тэрийгээ нөгөө талаас нь нүхлэх гээд байгаам шиг ийм эргүү юм хийхээ больчооч дээ найзуудаа. Аз нь таарч тэмдэглэгээн дээрээ оносон чинь хана нь хана биш болцон байх вий тийм үү? 
Цааш нь лавшруулан бодлоо. 

Эхний бодол: Цахилгаан станц нэмж бариад тогныхоо үнийг буулгаад цахилгаан халаагууртай болох нь ард иргэдэд хамаагүй бага өгөөжтэй л юм байна л даа. Учир нь өнөөх цахилгаан халаагуур нь 20-р зуунд европод ашиглаж байсан цахилгаан тенний үлдэгдэл учраас хүний биед хортой хэт ягаан туяа, хуурайшил үүсгэдэг сөрөг нөлөөтэй, мөн  ард иргэдэд тэр теннийг авах мөнгө төгрөгөөс авхуулаад зардал их үүсэх тул багахан сүүхэй гаргаад төрөөс өгөх хөнгөлөлттэй гэрийн дулаалгаараа гэр, амбаар, байшингаа дулаалчаад хэмнэлт сайтай зуухандаа багахан нүүрсээ шатаагаад суужийсан нь хамаагүй дээр тийм биз дээ сайд аа? 
Аа тийм! аз болж хэдэн жилийн дараа дэлхийн банкны амьдрал сайжруулах нэг төсөл гээд худагнаас нь хашаа болгонлуу нь усны шугам татаад бохир усных нь нүхийг ухаж өгөх хөтөлбөр бас гарч болох л юм. Тэгээд бохирыг нь соруулж өгдөг ажлыг нь нэг том компани төрийн дэмжлэг аваад төсвөөс мөнгө гаргуулаад 50%-н хөнгөлөлттэй хийж өгдөг болж болох л юм. Би ямар Ванга биш яаж таахуу.
Удаах бодол: 3 айлын хашаа буюу хуулиар өмчлөх эрх бүхий 700мкв*3=2100мкв талбайд оршин суух 9 өрхийн газарт 96 айлын орон сууц барьснаас бахь байдагаараа буюу түлээ нүүрс усаа зөөгөөд, ухсан жорлондоо дүүртэл нь хүндэрээд зун болоод хур буухлээр өнөөх нь хальгиж цалгиад ойр орчиндоо бордоо болоод өвс бут ургах нөхцлийг нь байгаль өөрөө бүрдүүлээд өгчиж байгаа болохоор харх шиг дархлаажиж байгаа монголчуудад зуны улиралд өвөл тулгардаг цэвэр агаарыг ханаталаа амьсгалах боломж нээлттэй үлдэнэ. Магадгүй хэтэрхий их хур бууснаас хотын төврүү орж ирсэн 00-н халгидас нь аль нэг цэцэрлэгийн хашаанд тунаад тэрэн дээр тоглосон танай хөршийн бяцхан хүүхдүүд элдэв өвчин тусуул ард иргэдийнх нь дэмжлэгээр Хөх хот, Солонгост эмчлүүлчихдэг болохоор эрүүл мэндийн салбарт ч ашигтай байж болхийн тийм үү ЭМНХ-н сайд аа? Та тийм л байр суурьтай байгаам шиг зогсож байсан даа.

За тэр яахуу дандаа муу муухай юм бодсон чинь үзжийсэн юмаа ч олигтой дуусгаж чадаагүй болохоор сувгаа сольж орхилоо. Олон улсын сэтгүүлч Дашка ах /мань хүн ч сайхан эрч хүчтэй залуу сэтгэлгээтэй хүн шүү/ ярьж байнаа. Авууштай юм нь олон жилийн өмнөх сайхан дурсамжаа ярьж байна /сонирхолтой/. Мань хүн Цэдэнбал даргатай хамт Францад очиж гэнэ л дээ /мэдээж тэр нь 1980-1990-ээд л он байлгүй/. Тэгсэн тэнд очоол зочид буудалд нь байрлачихаад 00-н өрөөнд ороод гараа угаах гэсэн крант нь байдаггүй гэнэ. Гайхаад доогуур дээгүүр нь шагайгаад гараа тосохтой нь хамт ус нь гоожоод жигтэйхэн их цочиж гэнэ /үнэн хөгжилтэй/. Мангар фанни ярьж байгаан. Одоо ч ус нь гоожоод зогсохгүй нь гэж бодоод гараа татаж авахтай нь хамт л ус нь хаагдаад техник технологийн дэвшлийг гайхаж байсан гэнэ. Ваауу бурхандаа баярлалаа. Тэр технологи нь манай хэзээ нэвтэрлээ дээ? Ингээл бухимдаад байгаам даа. 
Монгол улс маань маниасаа л хойш удалгүй хөгжих болтугай.....


No comments:

Post a Comment