Blogger Widgets
Тунгаан бодоогүй юуханд ч гэсэн
Туйлын дүгнэлт битгий хий
Тусдаа өөрөө толгойтойн учир
Тулгарсан юманд сүүлд нь дугар. (Р.Чойном)

Search This Blog

Tuesday, June 21, 2011

Чинийх л....

Хиах. Хүнд ер нь бусдын юм л илүү харагддаг наасан. Истой балай юм аа. Хүүхэд байхаас л авхуулаал дүүгийн тоглоом том ч юм шиг /аргагүй шдэ дүү жижигхэн би том харин тоглоом нь яг ижил өнгө нь л өөр/. Аавын аягтай хоол илүү амттай гоё харагддаг /аргагү шдэ миний аяга жижигхэн дотор нь орсон гурил л давамгай харагддаг, бусдаар бол ав адил/. Цэцэрлэгт орно нэг ширээний андын маань үзэмтэй компот илүү амттай байгаам шиг /тэр нөхөр чинь шүлс усаа гоожуулаад мангар тамшаалаад идээдаам чинь аргагү шдэ/. Хүний юм илүү харагддаг нь үргэлжилсээр..... 
Сургуульд орлоо. Бүх насаараа мөрөөдсөн /бүх насаараа гэчжээ 8-хан настай юм бээж/ дугуйтай боллоо. Минийх хоёр дугуйтай найзых гурван дугуйтай /дээр нь мордоод жийхэд ав адилхан л дугуй/. Гурван дугуй арай хурдан арай их зам туулаад байгаам шиг. Уул нь ив ижилхэн /нөгөө нөхөр минийхийг сонжоостой/. Амьдралын анхны хонх алтан босго их сургууль. Гартаа барьдаг утас нь бараг ижил /мэдээж тийм. мессеж явдаг, ярьдаг, бас нэгжгүй/. Функц нь л арай өөр. Чадамж нь бараг ижил. Найзых нөү киа
минийх сиеменс /бас л илүү харагдаастай/. Утасны түвшинд бол арай өөр юм байна /буруу жишээ авчиж, нөү киа чинь могой тоглож болдог. Гэхдээ миний утасны бууддаг тоглоомыг найз нүдээстэй :P/. За ингээд нуршаад байвал хүний юм илүү харагддаг гэдгийг нотлох олон баталгаатай баримт байна. Чамд ч тийм тохиолдол байсан нь мэдээж. Байжий байжий..... /ахиад нэг бодоотий/. Дэлхий арай хурдан эргээд байна. Үгүй энэ чинь чиний толгой эргэж байгаан хөгшөөн. Хүн санаа минь битий ингэж будилж мунгинаж байлдаа. Амьдрал босголоо зохиолоо. Баярлаж хөөрнө, гуниж гутарна. Миний бүдрэлт бусдаас илүү хүчтэй ч юм шиг, миний жаргал бусдыхаас арай багахан ч юм шиг болоод байна уу? Болъёо!!!! Бусад гэж хэн юм бэ? Би заавал бусадтай адилхан байх ёстой юм уу? Энэ хэнд хэрэгтэйн? Бүдрүүл надад л хамаатай. Бусад миний төлөө өвдөхгүй. Бусдын явдлыг би дагаж хөлсөө урсгаад яахийн? Энэ чинь миний л асуудал. Харин би бол чиний хувьд бусад. Тиймээс надтай барьцаж хэрэггүй /миний хөлд чи үрэгдэнэ/ :P

4 comments:

  1. Хүнсанаа маань ухаан сууж ээ хэхэ аргагүй шүү дээ өөрт тохиолдсон уналтыг мэдэрж хүнийхийг мэдэрж чадахгүй байгаа болхоор хүнийх сайхан, бас өвдөлт биш юм шиг л харагдаж байна шүү дээ

    ReplyDelete
  2. Танил минь, зарим нэг нь намайг их л ухаантай гэдэг. Гэхдээ би өөрөө өөртөө тэгж санагддагүйд хамаг учир нь байгаан. Өөртэйгөө үргэлж зөрчилдөх шалтгаан яаж ийгээл гарах юм дааа.

    ReplyDelete
  3. Нэг жүжиг байдаг даа яасан гоё туранхай юм бэ гэсэн чинь сүрье сүрье гээд байдаг хэхэх түүнтэй адил хэн юу гэх нь хамаагүй өөрөө ямар байхыг хүснэ тийм л байх учир чи өөрийгөө ямар байлгамаар байна тийм байж болно шд ээ. хэн юу гэх бол гэхээсээ илүү би юу хүсэж байгаа билээ гэдэгээ л сайн ойлгох хэрэгтэй л байна даа найз минь...

    ReplyDelete
  4. Ёстой хэцүү асуудал байна. Би юу хүсээд байгаан болоо? :р

    ReplyDelete