Blogger Widgets
Тунгаан бодоогүй юуханд ч гэсэн
Туйлын дүгнэлт битгий хий
Тусдаа өөрөө толгойтойн учир
Тулгарсан юманд сүүлд нь дугар. (Р.Чойном)

Search This Blog

Sunday, August 28, 2011

Сар

Саруул шөнийн чимээгээр чи айсуй
Ороод ирэх чинь нэгийг бодуулах юм
Сар чамайг миний өрөөнд явахыг
Огторгуй мэдчихээд дуугүй өнгөрөх юм
Хаана ч явсан чи намайг үргэлж дагасаар
Харгуй бүдэг замыг минь гэрэлтүүлэн гийлүүлэх юм
Шөнийн харангуйг чи шингээхдээ
Дэлхийг нарнаас ч дутахааргүй гийгүүлнэ
Сайхан туяанд чинь би баясан хөөрч
Хоосон ч гэсэн дулаан өрөөндөө ороод
Сэтгэл дотно мишээлийг чинь ширтэн
Хосгүй нэгэн дууг чамд зориулан

Хаана ч явсан чи намайг үргэлж дагасаар
Харгуй бүдэг замыг минь гэрэлтүүлэн гийлүүлэх юм
Шөнийн харангуйг чи шингээхдээ
Дэлхийг нарнаас ч дутахааргүй гийгүүлнэ
Хаана ч явсан чи намайг үргэлж дагасаар
Харгуй бүдэг замыг минь гэрэлтүүлэн гийлүүлэх юм
Холын тэртээд намайг дуудах юм

Хажууд ирчихээд дэндүү ихээр гялбан гялбан намайг өдөх юм
Шөнийн харангуйг чи шингээхдээ
Дэлхийг нарнаас ч дутахааргүй гийгүүлнэ

Энэ чинь дуу байхгүй юу.
Сонсох:


Татаж авах: Эндээс

2 comments:

  1. ene duund durtai sht, ashgui martagdsan bsan goyo goyo duunuudiig tanaihaas sonsjiinaa

    ReplyDelete
  2. Аштай аштай. Нэг ч болтугай хүн баярлаж байвал миний сэтгэл тэнийнэ шдэ.

    ReplyDelete