Blogger Widgets
Тунгаан бодоогүй юуханд ч гэсэн
Туйлын дүгнэлт битгий хий
Тусдаа өөрөө толгойтойн учир
Тулгарсан юманд сүүлд нь дугар. (Р.Чойном)

Search This Blog

Thursday, August 11, 2011

Хүний төлөө санаа тавих хэрэг байгаан болуу?

Сая микронд нэг залуу өөдөөс хараад сууж явсийн. Мань хүн утсаар ярьж байна. Спикернийх нь дуу илт чанга. Цаад хүнийхээ яриаг сонсох гэж мэрийдгийх нь илрэл ч байж болохийн. Би таашгүй. Гэхдээ өнөөх чинь утсаар ярихдаа спикерлүүгээ хандаж буюу микрофон барьж байгаам шиг ярих юм. Миний ойлгож харснаар бол утасны мик нь доод хэсэгтээ л байдаг санагдахийн. Цаад хүн нь байсхээд л айн айн л гээдээн. Би сүүлдээ цаад хүнийг нь өрөвдөөд ч гэхиймүү эсүүл өөрөө тэрийг нь харах ядаргаатай санагдсан ч гэхиймүү "хөгшөөн утасны мик чинь доороо байдийшдэ" гээд хэлцэн чинь нүд нь улалзаал харцаараа цавчихнээ нааг. Би ч яахуу нөгөө солонгос кинон дээр гардаг шиг шууд нүүрээ буруулж, далдирч этр. Чимээгүй суужийсан чинь мань хүн өөрийг нь эвгүй байдалд оруулчлаа ч гэж бодсон уу, эсүүл мэдкүдээ /арай ч тэгээгүй байх/ бантсан уу "хөөш ер нь чамд ямар хамаатайн" гэжийна. Би яахав дээ чимээгүй суугаадээвэл асаад унана гэж бодоод "хөгшөөн утасны чинь төлбөр л их гарах байх даа. Эсүүл цаад хүний чинь төлбөр ч юм уу" л гээд аваа хаясан. Би чинь жижкен биетэй туниагүй юм чинь тэр залуу намайг дэлсээд авуул нөгөө люмино-н дуун дээр гардаг шиг "булиа залууд цохиулсан гэхэд овоо доо би дэмий тэнэжийна" гэдэг шиг л юм болуул их юм байсан биз. Аягү бол мань хүн намайг дээрээс гадаш шааж байгаам шиг цохиул би ч өнгөрсөөн өнгөрсөн. Ер нь таних мэдэхгүй хүнд хамаа намаагүй туслах гэж оролдуул нөгөө гарын үсгийг нь авах гээд зодуулсан гэдэг шиг юм болохийм шиг санагдаад. :P

No comments:

Post a Comment