Blogger Widgets
Тунгаан бодоогүй юуханд ч гэсэн
Туйлын дүгнэлт битгий хий
Тусдаа өөрөө толгойтойн учир
Тулгарсан юманд сүүлд нь дугар. (Р.Чойном)

Search This Blog

Wednesday, August 24, 2011

Компанит засаглал

Өнөөдөр Монголын залуучуудын холбооны 90 жилийн ойн баяр болж байгаан байна. За тэр баяр наадам хөл хөөр ч яахуу? Би тэс өөр юм бодсийн. Тэрийгээ бичмээр санагдаад.
Төрөөс Монгол залуусаа дэмжихийн тулд ямар нэг хэмжээний төсөв хөрөнгө баталж өгдөг болуу? Тэр төсөв нь хэр их хэмжээтэй байдаг бол? Хэрэв ямар нэг хэмжээтэй байдаг бол юунд зарцуулагддийн бол? Зарцуулсан үйл ажиллагааг нь би мэдэх билүү ингэхэд этр асуултууд гарч байна л даа. Би чинь бас нэг улсынхаа хөгжил цэцэглэлтийн төлөө санаа зовж, урдахаа л сайн хийжийвэл оруулж байгаа нэмэр маань энэ гэж бодож явдаг хүн. За энэ ч бас яахуу.
Аль дээр үед /ноднин ч билүү/ тус холбооны даргыг холбооныхоо байрыг түрээслээл, онц хийсэн юмгүй суужийдаг гэж нэг ямар ч билээ сонин дээрээс харжийсийн. Хөгшчүүл, эсүүл ирээдүйнхээ төлөө ямар ч зүйл хийгээгүй, ямар нэг зүйл хийж чадахгүй хүмүүс залуу хүн бол эрч хүчтэй, болгож бүтээх эрмэлзлэлтэй байх ёстой гэж худлаа шөвөгддөг гэж боддог. Харин тухайн цаг үедээ ямар нэг зүйл хийж олон нийтэд танигдсан, эсүүл танигдсан гэж боддог /гэхдээ эхний нөхдөөс арай дээр хийж бүтээсэн үзүүлэлттэй/ хөгшчүүл бол наадхыг чинь тэгдийн, ингэдийн, миний үед тэгдэг байсан, тийм л байх ёстой ч юм уу нэг тийм одоогийн орчноо мэдрэхээ байцан, техник технологийн дэвшил гэж ямар агугаа юм гарч ирчээд бүхнийг зохицуулж өөрчлөөд байгааг мэддэггүй гарууд мэдмэрдээд өнөөх залуусаа сонин байдалд оруулаад байгаам шиг санагддаг. Яг энэнтэй адилханаар би энэ төр засгийг харж байна. Худлаа удирдамж зааварчилгаа, чиг үүрэг гэж цаасан дээр буулгаж дарамталчаад бусад зүйлийг нь хийх нөхцлийг нь бүрдүүлж өгөхгүй л байгаа байхгүй юу. Өнөөдүүл нь яджаахд мөнгө босгох аргаа олцоо. Элдэв хангайн шагнал урамшуулал олгож зохицуулах санаатай. Өөр аргаа олохгүй байгаам чинь тэдний буруу биш. Тэр шагналыг нь авч байгаа манай ажлын дудка мудка бол бас л хөөрцөн. 


Яршиг бүх зүйлийг ашгийн төлөөх компанит засаглалд шилжүүлчүүл амар юм шиг. Учир нь би саяхан М Си Эс кока кола компаний 10 жил дээр очиж сонирхосон. Тэнд тус компаний жуух бичигээр шагнуулсан залуу Засгийн газрын жуух бичгээр шагнуулсан залуугаасаа хэд дахин илүү өндөр урамшуулал хүртэж байгаа байхгүй юу. Тэр компани чадаж байна. Засгийн шагналаас илүү юм өглөө гэж хэн нэгэн хуцуул чи өгөх нь яасийн гэж хэлээсэй. Тийм юм болуул гоё. Даанч хүмүүс энийг мэддэг хэрнээ чихээ дараал амаа хамхиал явж байгаа нь сайшаалтай :P
Өөрийн биеээс авхуулаад өрх гэр, төр засаг нь бүгд ашгийн төлөө компанит засаглалтай боллоо гээд зарлан тунхаглачуул хаа хаанаа амар байхсан. Худлаа зүйлс, худлаа царай, хуурамч баг яасан ихээрээ ховхорох болоо.
Бүх зүйлийг зардаг үрдэг, худалддаг, үнэлдэг болчуул чадаж байгаа нь л чадаад явах байх даа.


No comments:

Post a Comment