Blogger Widgets
Тунгаан бодоогүй юуханд ч гэсэн
Туйлын дүгнэлт битгий хий
Тусдаа өөрөө толгойтойн учир
Тулгарсан юманд сүүлд нь дугар. (Р.Чойном)

Search This Blog

Wednesday, August 10, 2011

My rose

Цаг хугацаагаар элээж урсдаг энэ хорвоод шинэ зүйл эхэлж байх тэр агшинд ч гэсэн зарим нэг зүйл түүх болон мөнхөрч, ямар нэг зүйлийн эцэс нь өөрөө бас л ямар нэг зүйлийн эхлэл болжийдог. Богинохон боловч маш ихийг мэдрүүлсэн энэ киног үзээрэй.





Ээжийн бүүвэйн дуу
Хорвоо дэлхийд сонссон
Ээжийн бүүвэйн анхны дуу
Хонгор зүрхийг уяраасан
Ээжийн цагаан уяхан дуу


Ээжийн бүүвэйн энэ дуу
Эгшиг надад хайрласан
Энэ л миний дуулах дуу
Ээжийн бүүвэйн дуу


Үрдээ бүүвэй аялсан
Миний хайртай ээжий
Үсэн буурал болсон ч
Намайг гэсээр байгаа


Ээжийн бүүвэйн энэ дуу
Эгшиг надад хайрласан
Энэ л миний дуулах дуу
Ээжийн бүүвэйн дуу


Энэхэн дэлхийн түмэн эх
Миний ээжээс өөрцгүй
Энхрий үрээ тэврэн
Бүүвэй аялан суугаа


Ээжийн бүүвэйн энэ дуу
Эгшиг надад хайрласан
Энэ л миний дуулах дуу
Ээжийн бүүвэйн дуу

No comments:

Post a Comment