Blogger Widgets
Тунгаан бодоогүй юуханд ч гэсэн
Туйлын дүгнэлт битгий хий
Тусдаа өөрөө толгойтойн учир
Тулгарсан юманд сүүлд нь дугар. (Р.Чойном)

Search This Blog

Tuesday, August 30, 2011

Turmandah - Aavdaa ochooroi (Lyric)

Үг. Баянмөнх Ая. Бямбабаяр
Дуучин МУСТА Э.Төрмандах

ААВДАА ОЧООРОЙ

Навчис шарлуулж аавыгаа битгий хүлээлгээрэй
Насны шувуудын далиар сүүдэр тусчих вий дээ
Алсхан холын чандаас чиг
Амжуулж нэг л очоорой доо
Алагхан үрээ үнэрлээд насаа нэмэх ч билүү дээ

Жаахан гуниглуулж аавыгаа битгий хүлээлгээрэй
Жамын шувуудын ганганаанд хяруу уначих вий дээ
Хоног хоногоос өрсөөд яарсаар нэг л очоорой доо
Хонгорхон үрээ үнэрлээд үрчлээ нь цөөрөх ч билүү дээ

Хүүгээ хүлээсээр дотогшоо эмтэрч суугаа буурал аавдаа
Хүслий нь гүйцээж шинийн сардаа золгоорой доо

Алсыг харуулдуулж аавыгаа битгий хүлээлгээрэй
Аянч шувуудын нулимсанд сэтгэл нь жиндэх вий дээ
Эгшин хормыг умартан саатаж нэг л өнжөөрэй дөө
Энхрий үрээ хараад элэг нь дэвтэх ч билүү дээ


Хүүгээ хүлээсээр дотогшоо эмтэрч суугаа буурал аавдаа
Хүслий нь гүйцээж шинийн сардаа золгоорой доо

Хүүгээ хүлээсээр дотогшоо эмтэрч суугаа буурал аавдаа
Хүслий нь гүйцээж шинийн сардаа золгоорой доо



Татаж авах: Аавдаа очоорой

4 comments:

  1. Заримдаг зүйлд ч сэтгэл минь хөдөлдөггүй байсаан

    За яахав ингэж л байдгын гээд, тоодоггүй байсаан

    Гомдол дагахад баяртай гэж хэлж чаддаг мөртлөө

    Ганцхан таныгаа дурсахаар нулимс минь урсаад байна аа....... Ай хө аавыгаа санаж байна даа дахиад нэг тэврүүлэх юмсан даа.......

    ReplyDelete
  2. Эцэг хүний мэдрэмж надад шингэсэн.

    ReplyDelete
  3. Үртэй хүний жаргалаа гэж....

    ReplyDelete
  4. Жаалхан ДАМБАFebruary 10, 2013 at 5:44 PM

    гайхалтай дуу шүү үгийг нь бичсэнд баярлалаа админаа

    ReplyDelete