Blogger Widgets
Тунгаан бодоогүй юуханд ч гэсэн
Туйлын дүгнэлт битгий хий
Тусдаа өөрөө толгойтойн учир
Тулгарсан юманд сүүлд нь дугар. (Р.Чойном)

Search This Blog

Wednesday, January 26, 2011

Цоглог бодлын цоорхой мөрөөдөл

Хэрэв зөвхөн хөл доорхоо гэрэлтүүлэх төдий гэрэлтэй манан дундуур урагшаа явбал яах вэ? гээд надаас хүн асуувал би бүдчиж тонгочоод урдахаа харахгүй байгаам чинь айдас, түгшүүр, болгоомжлол л мэдрэгдэнэ. Мэдээж тийм байж яах юм? Цааш явах замаа гэрэлтүүлчихвэл л болоо шдэ гэж хэлэх байх. Хэрэв тэгвэл өнөөх болгоомжлол, айдас түгшүүр багасна, ор мөргүй ч алга болж магад. Тэгвэл явж өнгөрөөсөн замаа эргээд харахад бас л өтгөн манан байвал яах вэ? Харъя ч гэсэн харж чадахгүй битүү манан. Цав цагаан цасан цагаан. Урд манан, хойно манан, хажуугаар бас л манан. Тэгвэл энэ ямар ч утгагүй. Зөвхөн хөл доорхоо л гэрэлтүүлчихсэн. Эрх биш яг одоо юун дээр зогсож байгаагаа л харна, мэдэрнэ. Энэ мэдээж шал тэнэг санаа байна. Ер нь төсөөлж ч чадахгүй нь. Зөвхөн өөрийгөө амьд байна гэдэгээ мэдрэхээс өөр мэдрэмж байхгүй.  Ийм үед бүх зүйл утгагүй санагддийн байгааздээ?. 
Баахан манан дунд явж явчаад эргээд харсан нил манан байна гэж бодъё яахав. Ой сайтай хүн бол юу юун дээр гишгэж ирснээ мэдэх л байх. Гэхдээ хүн бүр тийм санах ойтой биш учраас тухайн үед үзэж туулсан замаа мартаж санана, андуурна, хольж хутгана, мэдэрсэн мэдрэмжээ гээнэ.

Sunday, January 23, 2011

bE aRbiTRariLy

Амьдрал бол аз жаргалтай мөчүүдийн хэлхээс болохоос амьд үлдэх гэсэн тэмцэл биш...
Тийм учраас ямар нэгэн зүйлийг чухал хэрэгцээ гарахаар нь хэрэглэнэ гэж битгий хадгалаарай.  Учир нь бидний амьдралын өдөр, цаг, хором бүхэн чухал болохоор гэр бүл, найз нөхөдтэйгээ хамт байх цагийг өөрөөсөө бүү харамла. Дуртай хоолоо ид, очихыг хүсдэг газраа оч. Болор хундагаа хагалчих вий гэж эмээлгүй хэрэглэ. Үнэтэй үнэртэй усаа дуусчих вий гэж айлгүй цац. Хэрэглэмээр санагдсан үедээ хүссэн зүйлээ хэрэглэж бай. Хэлье гэж бодсон зүйлээ хүссэн хүндээ шууд хэл /гэхдээ алийшүү малийшүү гэж болку л дээ/. Бие биедээ хичнээн хайртайгаа илэрхийлцгээе. Амьдралд инээд хөөр, баяр баясгалан нэмдэг зүйлсээ хойшлуулахаа больцгооё.

Амьдралыг хором хормоор нь хайрла.