Blogger Widgets
Тунгаан бодоогүй юуханд ч гэсэн
Туйлын дүгнэлт битгий хий
Тусдаа өөрөө толгойтойн учир
Тулгарсан юманд сүүлд нь дугар. (Р.Чойном)

Search This Blog

Wednesday, October 13, 2010

Ганзориг-Богд хан уул

Мөнгөн тоногтой хазаар ч юм шиг ээ
Ганган хийцтэй эмээл ч юм шиг ээ
Хүмүүний шүтээн Богд хан уул минь
Хүслийн минь тэнгэрт морь шиг дүүхэлзнээ
Монгол газрын уул болохоороо
Морь ч юм шиг зүслэгдээ юу даа хөө
Уул байтлаа морь шиг харагдаад
Учиртай л нэгэн хайрхан ч юмуу даа
Алтан хажтай хөөрөг ч юм шиг ээ
Амалгаа сайтай гаанс ч юм шиг ээ
Агаар нь тунгалаг Богд хан уул минь
Алаг зүрхэнд минь аав шиг нөмөрлөнө өө
Алдарт Монголын уул болохоороо
Аав минь юм шиг зүслэгдээ юу даа хөө
Уул байтлаа аав шиг харагдаад
Учиртай л нэгэн хайрхан ч юмуу даа
Минж мулган малгай ч юм шиг ээ
Мэхэлгээ сайтай нударга ч юм шиг ээ
Ургамлын дээд Богд хан уул минь
Ухааны далай ээж шиг намбайнаа
Эгэлгүй Монголын уул болохоороо
Ээж минь юм шиг зүслэгдээ юмуу даа
Уул байтлаа ээж шиг харагдаад
Учиртай л нэгэн хайрхан юмуу даа
Монгол газрын уул болохоороо
Морь ч юм шиг зүслэгдээ юу даа хөө
Уул байтлаа морь шиг харагдаад
Учиртай л нэгэн хайрхан ч юмуу даа
Учиртай л нэгэн хайрхан ч юмуу даа

Татаж авах: Яг эндээс

1 comment: