Blogger Widgets
Тунгаан бодоогүй юуханд ч гэсэн
Туйлын дүгнэлт битгий хий
Тусдаа өөрөө толгойтойн учир
Тулгарсан юманд сүүлд нь дугар. (Р.Чойном)

Search This Blog

Thursday, October 21, 2010

Уртаар амьсгал ухаан саруулсана

Хи хи. Яагаад ч юм нэг инээмээр санагдаад байх юм. Өнөөдөр өглөө нар чигтэйхэн хурц ээгээд 10 сар сүүлрүүгээ орж байгаа ч сайхан налгар өглөө угтсан. Гэрээсээ гараад ахын машинд дайгдаад ажилруугаа биш замын цагдааруу гэлдэрсэн. Ер нь бол өнгөрсөн 2 сарын хугацаанд үлгэр шиг л зүйл болж өнгөрлөө. Яг дуусаагүй үлгэр хэдий ч сайхан төгсгөлтэй байх юм шиг мэдрэмж төрөөд байгаа. Яагаад ч юм инээмээр. Хүн хаана ч явсан эргэн тойронд нь өөрөөс нь ялгарсан энерги л тойрч явдаг гэсэн. Нэг л их инээсэн хүмүүс. Цаана нь мэдээж тодорхой нэг хэмжээгээр асуудлууд байж л байгаа. Гэхдээ надад нялзаахгүй өөдөөс инээж байгаа нь гайхалтай. Би инээсээр л ....

No comments:

Post a Comment