Blogger Widgets
Тунгаан бодоогүй юуханд ч гэсэн
Туйлын дүгнэлт битгий хий
Тусдаа өөрөө толгойтойн учир
Тулгарсан юманд сүүлд нь дугар. (Р.Чойном)

Search This Blog

Tuesday, October 26, 2010

Аавдаа

 Өртөө ч хүрэхгүй газар байтлаа өдөр бүр аавдаа нэг очих юмсан гэж хий л нэг боддог болчиж. Уул шиг нөмөртэй аавдаа унага шиг гүйгээд нэг очъё байз. 

Үг. Ж Чогжиндорж Ая. Ж Нарангоо

Халамж энэрлээ зүрхэндээ тээсэн
Харагдах нулимсаа зовхиндоо нуусан
Хатуухан аашлахдаа цастай шуурга
Хайрлан уучлахдаа нартай бороо
     Миний л аав миний дээдээ
     Морь унасан босоо бичиг ээ

Аяны дөрөөнд чоно ганзагалсан
Аялан дуулахдаа гургалдай ичээсэн
Эзгүй байхад нь гэр минь жиндүү
Эргээд ирэхэд нь сэтгэл минь тэнүүн
     Миний л аав миний дээдээ
     Мичид гялалзах тэнгэрийн элчээ
Маргаашийн тэнгэрийг шинжилж сурсан
Морин дэл дээр хийсэж өссөн
Уран гарт нь бурхад атаархах
Уужим сэтгэлд нь орчлон багтдаг
     Миний л аав миний дээд ээ
     Мөнхөд бадрах голомтын эзэн
     Мөнхөд бадрах голомтын эзэн
     Морь унасан босоо бичиг ээ


Татаж авах: Эндээс

2 comments:

  1. Шөнө аавыгаа зүүдэлж, их л бухимдуу байгааг нь мэдэрсэн. Өдөржин л сэтгэл сэмэрч өнжлөө. Тэгээд орой ажлаа тараад, уламжлал ёсоороо блог хэстэл хамгийн түрүүнд чамтай таарав. Хий бэмий л бодох юм даа.

    ReplyDelete
  2. Тийм ээ. Гэнэт аавыгаа их санасан. Очиж нэг сайхан үнэрлүүлчихээд ирсэн. Блогоор минь зочилсонд баярлалаа.

    ReplyDelete