Blogger Widgets
Тунгаан бодоогүй юуханд ч гэсэн
Туйлын дүгнэлт битгий хий
Тусдаа өөрөө толгойтойн учир
Тулгарсан юманд сүүлд нь дугар. (Р.Чойном)

Search This Blog

Sunday, January 1, 2012

Зурхай - Туулай

Туулай: 1939, 1951, 1963, 1975, 1987, 1999
     Ази тивийн улс оронд туулай жилтэнд итгэдэггүй, европчууд "чөтгөрийн элч" гэж үзэн галдан шатаадаг байсан бол эртний Египетэд хүндэтгэл хүлээдэг байжээ. Буг чөтгөр байна уу, бурхан байна уу, эсвэл хүн байна уу, туулайн сул дорой царай хуурамч гэдгийг бүү март. Шаардлагатай үед хүчит тэмцэгч, аюулт дайсан болж чадна.
     Авъяаслаг, даруухан, тусархаг, сайн ярих чадвартай, өөрийгөө үнэлж мэддэг зантай азтай хүмүүс туулай жилд төрөх нь цөөнгүй. Энэ бүх сайн талуудын дунд ганц муу юм байдаг. Үүнийг өөрөө ч, бусад нь ч андахгү: туулай жилтэн аливаа юманд өнгөцхөн хандах талтай. 
     Тайван, биеэ барьж чаддаг туулай өөрт нь тохиолдох жижиг зүйлээс болж хямралд орж сэтгэлээр унан уйлах нь элбэг ч, амархан мартана. Ертөнцөд болж буй гамшиг, дайн дажин зөвхөн өөрт нь хамаатай тохиолдолд л туулай санаа зовно.
     Туулай хуучинсаг үзэлтэн, амьдралын хэв маягийг өөрчлөх, ялангуяа хүндрүүлэх зүйл бүрээс эмээн үзэн яддаг. Эрсдэлээс бүрэн зайлж, сөрөг эерэг талыг дүнгэж шийдвэр гаргадаг нь бусдыг татах нэг хүчин зүйл болдог. 
     Санхүүгийн хувьд одтой. Туулай жилтэн ажил хэрэгч тул сайн худалдаачин, хуульч, дипломат болж чаддаг. Хэрэв улс төрч хүн өөрийн эхнэрээр туулай жилд төрсөн эмэгтэйг сонгосон тохиолдолд түүний ажил, алба давших нь эргэлзээгүй. 
     Зөөлөн, тусархаг туулай бусдын төлөө юуг ч харамладаггүй ч гэр бүлдээ хүлээх үүргээ умартах явдал цөөнгүй. Туулай, нохой болон гахай жилтэнтэй нийцтэй. Хулганаас аль болох хол байх хэрэгтэй.

No comments:

Post a Comment