Blogger Widgets
Тунгаан бодоогүй юуханд ч гэсэн
Туйлын дүгнэлт битгий хий
Тусдаа өөрөө толгойтойн учир
Тулгарсан юманд сүүлд нь дугар. (Р.Чойном)

Search This Blog

Tuesday, May 1, 2012

Сайхан дуу

     Саяхан нийслэлчүүдтэйгээ нийтийн унаандаа суугаал ажилдаа явж байлаа л даа. Автобус ч сэлүүхэн байсан. Өглөө нар мандчихсан, радио яваал, замын түгжээнд багахан гацалттай. Гэхдээ автобусанд явсан бид уурлаж бухимдсан зүйлгүй тааваараа байлаа. Учир нь тэр үед миний одоо оруулах гээд байгаа дуу явж байсан юм. Цоглог хэмнэлтэй, бас нээх гоё гэгэлзүүлсэн сайхан дуу...

     Хүндэт уншигчиддаа дуучин Л.Нарантуяа, Т.Бямбахүү нарын дуулсан Морьд мину зэ хэмээх дууг хүргэж байна. 





Морьд мину зээ дууны үг

Тэсийн голын унага нь ээ хө                                  /Тэсийн голын унага дуунаас/
Тэнхээ чадлаар гайхмаар аа хө
Тэс нутгийн охид нь хө
Тэргэл саран царайтай Х2

Манхны тоосыг татуулаад байдаг нь хө                 /Оюу Нанаа дуунаас/                        
Манай халзангийн минь дөрвөн туурай хө
Мануусын сэтгэлийг хөдөлгөөд байдаг нь хө
Манай ганаагийн минь хоёр нүд ээ хө Х2

Түмэн чиг олон адууны дундаас аа                        /Адуучин дуунаас/
Төгрөг сартай манхан шарга нь түрүүлээд ирэв ээ хө
Түмэн чиг олон хүний дундаас аа
Миний зүрхний бяцхан тэр минь тормойж харагдана аа хө Х2

Бужгар дэлтэй борлогоороо хө                              /Бужгар дэлтэй морь дуунаас/
Бумтыг өгсөн харируулна аа хө
Бусдаас онцгой түүнийхээ
Булигах зүрхийг догдлуулна аа хө

Самбай дэлтэй борлогоороо хө
Сайрын чулууг доргиулна аа хө
Сайхан төрсөн түүнийхээ 
Санаа сэтгэлийг амруулна аа хө Х2

Өвч хүрнээ унаад гарахаар аа                                    /Адуучны дуу/
Урам зорим минь сэргэх юм аа хө
Уяхан төрсөн гуалиг бүсгүйчүүд
Учиртай гэгч нь мишээх л юм аа хө Х2

Хонин жороо морь минь ээ хө                                  /Хонин жороо дуунаас/
Холбилзуулан тэшүүлээд бөмбөрөөд байна аа хө
Хонгор жаахан үр минь ээ хө
Хоёр нүдэндээ нулимстай даа хө Х2

Зорьсондоо хүрдэг хилэнхэн хар аа хө 
Золбоо сэргээдэг гайхамшиг ч юм уу да
Золоор учирсан танхилхан хонгор оо хө
Зүрхэнд дэлбээлэх сарнай чиг юм уу да Х2

Яруу алдарт эх орноо                                              /Монгол морь дуунаас/
Ялалтаас ялатанд дэвшүүлэн
Ялгуусан тугаа мандуулахдаа
Ямагт бид нар морьтойгоо явсан юм аа

Монгол хүний зориг 
Хэмжээлэшгүй ихийн адил
Монгол морьны чадал 
Хязгаарлахгүй их байдаг аа Х2

3 comments:

  1. Тэсийн голын унага дууны чинь гуравдугаар бадаг юувилээ? Өөр дууны бадаг биш үү?
    Адуучин гээд
    Алханхан хээтэй алтанхан бугуйвчийг нь
    Арслан хотын урчуудаар сийлүүлсиймаа хө... гэдэг дууны л хэсэг байх шиг байхым

    ReplyDelete
  2. Ийм л дуунууд сонсож баймаар байна шүү дээ гялайлаа

    ReplyDelete
  3. MRowan:
    Дууных нь үгийг бүтнээр нь мэдэхгүй ээ. Гэхдээ МУГЖ морины дуугаараа алдартай Нансалмаа эгчийн моридын тухай дууны цомог байгаа. Сонсохоор наадам санаанд ордийн.

    ТБ:
    Чадлыхаа хирээр сонирхолд чинь нийцүүлэхийг оролдох болноо. Зочилдогт баярлалаа

    ReplyDelete