Blogger Widgets
Тунгаан бодоогүй юуханд ч гэсэн
Туйлын дүгнэлт битгий хий
Тусдаа өөрөө толгойтойн учир
Тулгарсан юманд сүүлд нь дугар. (Р.Чойном)

Search This Blog

Tuesday, February 19, 2013

Free free free day

Ай юу зээ юу 
Ардын намын журамт цэрэг ээ хөө 
гэдэг дуу мэдэх үү?
За өнөөх чинь 2012-2013 он дамжих хугацаанд зүйл зүсмийн, элдэв хангайн юм хийж, олив долив харж явсаар саяханы нэг нартай өдөр ажлаасаар гарч чөлөөт уран бүтээлч болсноор төдийгөөс өдий хүртэл төлж ирсэн нийгмийн даатгал маань тасархад хүрлээ. 
Гэхдээ арай ч тасарку юм шиг байна. Сайн дурын даатгуулагч болсноор улсад төлж буй юмыг минь улаан дэвтэр дээр маань үргэлжлүүлэн бичнэ гэсэн бөлгөө. 
Ажилтангаас шилдэг ажилтан, менежерээс шилдэг менежер, захиралын үүрэг гүйцэтгэгчээс шилдэг компаний захирал харин болж чадсангүй дээ. Нөгөө царцаа намжилд ямагт гурав харайх боломж олддог бол Хүнсанаа хүүд хоёр хариалт хавааск байсан гэнээ. За за тэр яахуу. 
Харин ч нэг хувьсгалын ажлын хажуугаар хувийн юмаа амжуулкаж хадан завсар хавчуулагдсан халиуны зулзага лугаа байсан би чинь сэтгэл шулуудан харсан зүгтээ зоримог гишгичиж эхэлсэн бүлгээ. 
За тэгээд барьж авсан ажил, явцын үр дүн зэргийг тэгж ингэсгээд нэг хуудсанд овоолоод байна даа. 
За тэр яахуу. Ажилчин ангийн нөхдүүддээ нэг зөвлөгөө өгье байз. Учир юун гэвээс мань чинь улсад зургаан жил ажиллаж зуу зуун мянган янчааны шимтгэл, даатгал төлсөн нөхөр бүлгээ. Одоо 14 жил ажиллачихвал тэтгэвэрт гарах болзолоо нэг нэгээр нь эртнээс хангаад байх юм байна лээ. 

Тэгсэн яасан гэхлээр сүүлийн 9-с дээш сар нийгмийн даатгал төлсөн нөхөр чинь ажлаа хийхээ больчихлоор "Ажилгүйдлийн тэтгэмж" гэх лут нэртэй мөнгөн тэтгэмж авах юм байна. Ажлын газраас БГД-н Нийгмийн даатгал /НД/-д даатгал төлж байсан ба мань нөхөр Хайлаастын унаган хүүхэд тул оршин суугаа хаягийн дагуу /:P/ Чингэлтэй дүүргийн НД-руугаа дэвтэрээ шилжүүлээд дор дурдсан таван зүйлийн бичиг сачигийг бүрдүүлээд харъяа дүүргийн НД-даа өгч өнөө лут нэртэй тэтгэмжээ авч болох юм байна. Бичиг баримтуудыг дурдваас:
- Цахим иргэний үнэмлэхний хуулбар /цахим үнэмлэхний зураг гэж аймшигийн юм байдийшд минийх. Хүмүүс хараад чи биш байна гээд байхийн. Хамаг регистертэй, зурагтай юмаа үзүүлжийж нотолжаам чинь :D/
- Нийгмийн даатгалын дэвтэр /эх хувиараа байх ба сүүлийн 9 сар тасралтгүй бөглөгдсөн байх/
- Нийгмийн датгалын дэвтрийн хуулбар /Нүүр хуудаснаас нь авхуулаад бөглөгдсөн бүх хуудас болон хамгийн арын хуудасны тушаал, тамга зэргийг бүгдийг хуулбарлана шүү/
- Ажлаасаа чөлөөлөгдсөн тушаалаа /эх хувиар нь, эсвэл баталгаажсан буюу компаний тамгатай хуулбар/
- Даатгал олгохыг хүссэн өргөдөл /НД-с авч бөглөнө/
За ингээд энэ 5 зүйлийг бэлдээд очихлээр дараах аргаар бодож даатгалыг чинь өгөх юм байна. Үүнд: 
Эндээс үзчих. Бичих гэсэн залхуу хүрчлээ. 
За харин одоо Анхаарах зүйл-г нь хэлж өгье. 
Хэрэв чи ажлаасаа чөлөөлөгдөхдөө хамгийн сүүлд ээлжийн амралтаа аваад 11 сар болсон бол амралтын мөнгөө бодуулж авах ёстой юм байна. Өөрөөр хэлбэл халагдахдаа овоо хэдэн янчаан авна гэсэн үг. 
Энэ мөнгөн дүнгээс чинь Нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөх ба НД-н дэвтэр дээр чинь бөглөгдөх ёстой. 
Дээр дурдсан аргаар тэтгэмж бодогдож олгогдох тул дундаж цалингийн хэмжээгээ ахиу гаргах үүднээс чөлөөлөгдөхийнхөө өмнөх цалингаа НД-н дэвтэртээ бичүүлээд харъяа НД-н байгууллагаараа баталгаажуулаад авах хэрэгтэй. За хамгийн гол нь тэтгэмж олгохдоо сүүлийн 3 сарын дундаж цалингаас чинь тооцож олгоно гэсэн тул чөлөөлөгдсөн тушаалаа тухайн сарын сүүлээр биш дараа сарын 1-р гаргуулах хэрэгтэй юм байна. Би бээр сая 1 сарын 31-р тушаалаа гаргуулсан учраас сүүлийн амралтын мөнгө бодуулж модуулаад бөөн шимтгэл төлсөн сүүлийн сар нь орсонгүй. Учир нь байцаагч нөхөр миний нүүр лүү харж байгаад "Сүүлийн гурван сар гэсэн байдаг бөгөөд, тухайн сар нь ордоггүй" гээд амаа таглуулсан учир өнөөдөр үүнийг анхаарах зүйл болгон бичсэн бөлгөө. 
За тэгээд одоо чөлөөт уран бүтээлж болсон болохлээр завтай ч гэхэд хаашаа юмбэ, завгүй гэхээр ч бас хаашаа юмбэ. Найзын хэлснээр бол "чи нээрээ ажилгүй юм байж яаж ийгээл ажилтай яваад байхиймаа" гэдэг шиг хийх юм зөндөө байгаа болохлээр тэр бүр бээгий шахаад байх боломж хэр байх бол. Ямартай ч бусдад сургамжтай, бас Танилсанаагийн хэлснээр өөрийн тавилангаар шатаж амьдарна гэдэг шиг л байх болов уу хэ хэ хэ. 

Мартаснаас сайхан шинэлсэн л биз дээ? 
Айл их хэсч алт мөнгө их цуглуулав уу? 
Надаас хүмүүс сүүлийн асуултыг нь асуухлээр алт өгдөг ч болоосой. Айлууд Alpen голд-р л тахлаад байна шүү гээл маазраад байж байна даа.


Ажлын маань шинэ ширээ


Ааруул, цагаан самар, бууз, ул боов миний өдрийн унд. Кофены оронд сүүтэй цай уудаг болсон 

4 comments:

  1. Чөлөөт уран бүтээлд нь амжилт хүсий.

    Аагтай цайнд орцон уу ккккккк

    ReplyDelete
  2. Баярлалаа. Аагтай цайнд угаасаа умбадаг бөлгөө

    ReplyDelete
  3. Ажлаас гарахад амралтын мөнгө авахдаа заавал 11 сар ажилсан байх ёсгүй шд 2 3 сар ажилласан байсан ч амралтын мөнгө авна гэжугаа

    ReplyDelete
  4. Ажлаас гарахад заавал 11 сар ажиллсан байх ёсгүй шд. 2 3 сар ажилласан байсан ч амралтын мөнгө авна гэжугаа

    ReplyDelete