Хүний юман дээр эзэн сууж нүдний цөцгий мэт хайрлан хамгаалж /цөцгийгөө ч хайрладаггүй хүн шдээ уул шугамандаа/ суусных бас ч гэж чамлахааргүй ихийг мэдэж, суралцаж, олон ч сайхан найз нөхөдтэй болоод амжжээ.
За тэгээд чөлөөт уран бүтэлчийн эгнээнд элсээд зөндөө их л юм үзлээ. Яаж, яах гэж ажиллах ёстойгоо ч ойлгоод байгаамуу даа ч гэх шиг хэ хэ.
Хүний үгээр цэцэн болдоггүй
Хоршооны малаар баян болдоггүй гэдэг үгийг маш их бодож байгаа болохлээр өнөөдөр өндөг, маргааш цахиур хагална гээл зүтгэж байна.
Энэ онд ажил төрөл сайхан бүтэмжтэй болох юм шиг мэдрэмж төрөөд байна аа гэж.
Мартсанаас нэг гоё дууг оруулъя. Энэ дууг сонсохдоо нүдээ аньж байгаад:
Биенээ санагалзсан хос залуус нэг нэгэндээ хүрч чадахгүй байгаа ч хайртай түүнийгээ сонсож байгаа хэмээн сэтгэж бүдэг сарны доор нээлттэй цонхныхоо дэргэд бодон бодон байж гадаах орчинд түгээлээ хэмээн төсөөлж сонсоорой.
Жич: Болж өгвөл нүдээ аниад жоохон чангадуу сонсох хэрэгтэй.
No comments:
Post a Comment