Blogger Widgets
Тунгаан бодоогүй юуханд ч гэсэн
Туйлын дүгнэлт битгий хий
Тусдаа өөрөө толгойтойн учир
Тулгарсан юманд сүүлд нь дугар. (Р.Чойном)

Search This Blog

Friday, June 13, 2014

Чи Google-дэж чаддаг уу?

Чи мэдэхгүй зүйлээ, хэнээс асуудаг вэ? GOOGLE-ээс үү? Гэхдээ чи өөрийгөө Google-дэж чаддаг гэж бодож байна уу? Үгүй ээ, чи Google-дэж чаддаггүй. Google-ийг өдөр бүр ашигладаг ч бүх хайлтын аргуудыг мэдэхгүй л болов уу? Дараах аргуудыг мэдээд авбал хайлт хийхэд илүү хялбар болно шүү нөхдүүдээ.
1. Үгийг тодорхойлолх

Ямар нэгэн үгний толь бичгийн тодорхойлолтыг мэдэхийг хүсвэл "define:" гэж бичээд ард нь тухайн үгээ бичиж хайхад толь бичгийн тайлбар гарч ирнэ.



2.Зөв горимоор нь бичиж хайх

Хэрэв ишлэл үг, хэлцийн гарал үүсэл, хэн хэлснийг нь мэдэх хэрэгтэй болвол тухайн ишлэл үгээ хашилтан " " дотор бичиж хайна.

3. Ойролцоо утгатай үгээр хайх

Хэрэв хайлт хийх гэж байгаа зүйлийг олон үгээр илэрхийлж болдог бол, жишээ нь: alternative energy гэж хайх гэж байвал үүнийг өөрөө бас renewable energy гэж хэлж болдог. Тэгвэл энэ үгийг илтгэдэг бүх утгаар хайхыг хүсч байвал тухайн үгнийхээ урд (~) тэмдэг бичээд хайна.

4. Тодорхой үг ороогүй хайлт хийх

Та талх барих жор хайж байна гэж бодъё. Гэхдээ исгэгч ороогүй жор хайх хэрэгтэй боллоо. Ийм үед хайх гэж буй үгээ бичээд "bread recipes" ард нь (-) тэмдэг тавиад хасахыг хүссэн үгээ "yeast" буюу "исгэгч" гэж бичээд хайна. Ингэхээр исгэгч гэсэн үг ороогүй жорууд гарч ирнэ.

5. Тодорхой үнийн интервалд хайх
Тодорхой үнэнд тохирсон зургийн аппарат хайж байна гэж бодъё. 500-1000 долларын хооронд үнэтэй аппарат авах гэж байлаа. Эхлээд хайх гэж буй зүйлийнхээ нэрийг бичнэ. Араас нь эхний үнийн дүнг бичээд (...) тэмдэг тавиад сүүлийн үнийн дүнг бичнэ. Жишээ нь: digital camera $500...$1000

6. Мэдээллээ веб сайттай нь хайх

Та нэг веб сайт дээрээс нэгэн сонирхолтой мэдээ уншчихаад дараа нь түүнийхээ URL, болон гарчгийг нь санахүй байвал "site:" гэж бичээд веб сайтын нэрийг бичээд уншсан мэдээнийхээ түлхүүр үгийг бичээд хайна.

7. Хоосон зураасан дахь үгийг олох

Pop Rocks with ____ would result in ____. Энэ өгүүлбэрийн зураасны оронд байх үсгийг олохыг хүсвэл өгүүлбэрээ бичихдээ зураасны оронд (*) гэж бичээд хайна.

8. Файлын төрлөөр хайх

Та PowerPoint дээрх илтгэлүүдийг хайлаа гэж бодъё. Тэгвэл хайх зүйлийнхээ гарчигийг бичээд араас нь "filetype:PPT" гэж бичээд хайна.

9. Цагийн хэмжүүр гаргах

Хэрэв хажууд чинь timer-тай утас эвсэл цаг байхгүй бол Google ашиглан гаргаж болно. Хайлтын хэсэгт "set time for" гэж бичээд хайхад Google timer гарч ирнэ. Түүн дээр гүйлгэхийг хүссэн хугацаагаа бичнэ. Хугацаа дуусахад сэрүүлэг дуугарч мэдэгдэнэ.

10. Тоо бодно

Та шууд тэгшитгэл бичээд хайхад Google бодоод өгнө. Эсвэл тооны хувь ч олж болно.

11. Хоёр өөр валютын харьцааг олно.

Жишээ нь Америк долларыг Монгол төгрөгт шилжүүлэхэд хэд болох дүнг гаргана. Ингэхийн тулд хоёр валютын дунд "to" гэж бичнэ.

12. Хөдөлгөөнт зураг хайх

Найзруугаа явуулах тохиромжтой хөдөлгөөнт зураг хайх гэж байна уу? Тэгвэл сэдвийнхээ нэрийг бичээд Google images рүү ороод Search tool гэсэг дарна. Дараа нь type гэсэн хэсгээс "Animated" хэсгийг сонгоно.

13. Гарчигаар нь хайх

Хэрэв та хэн нэгэн алдартны зөвхөн ахлах сургуульд байсан үеийнх нь мэдээллийг хайх хэрэгтэй боллоо гэж бодвол "intitle:" гэж бичээ араас нь хайх зүйлээ бичнэ.

14. Google дэмийрэл

Найзыгаа гайхшруулахыг хүсч байвал "do a barrel roll" гэж бичээд үзээрэй.

Эх сурвалж: Энд

No comments:

Post a Comment