Blogger Widgets
Тунгаан бодоогүй юуханд ч гэсэн
Туйлын дүгнэлт битгий хий
Тусдаа өөрөө толгойтойн учир
Тулгарсан юманд сүүлд нь дугар. (Р.Чойном)

Search This Blog

Monday, March 27, 2017

Салхи савир оруулахуй

Зиак, Хүнсанаа ч муу блогтоо салхи савир оруулахгүй их л удаж шив. Аж амьдралаа залгуулкаад гэдэг шиг урдахаасаа хэтрэхгүй явсаар хоёр бил өнгөрөөчиж. Хүн чинь бас жоохон юм юмруу үсчиж байхгүй бол анзаараад байхнээ ерөөсөө урдахаа л бодоод нэг хайрцагт орчихдог юм бишүү. Уул нь үг үсэг, утга санааны зөрүүгүй хүнтэй арван үг солиход л аятайхан ойлголцчоод байдаг байсан чинь ажлаас бусад сэдэв дээр ямар ч мэдээлэл, мэдэгдэхүүнгүй болцийн бишүү. Эргэн тойрны хүмүүс чинь лаг лаг гүн гүнзгий философи этр, нийгмийн сайн сайхан, хүний амьдралын утга учир этр гээл лаг лаг сэдвээр ярьж байхыг сонсоод өөрөөсөө чухам энэ тал дээр юу бодож байдаг юм бол гэсэн асуулт асуусан ч олигтой хариулт, тодорхой чиглэл үзэл баримтлал гэж алга аа.
Сүүлийн 4 жил өөрийн гэсэн бизнестэй болох гэж чадах ядахаараа л чардайж зүтгэсэн ч одоогоор онц гавьсан юмгүй л.
Өмнө овоо эмх цэгцтэй, системтэй байсан чинь одоо байгаа байдлаа бодсон чинь ямар ч эмх цэгцгүй, хувийн зохион байгуулалтгүй болцийм шиг санагдаад....
Буцаад эмх цэгцтэй, эрч хүчтэй болоход юу шаардлагатай, хаанаас эхлэхээ ч мэдэхгүй болцон юм шиг. Энэ ядаж байхад хаврын синдром ч юмуу ккккк

No comments:

Post a Comment