Blogger Widgets
Тунгаан бодоогүй юуханд ч гэсэн
Туйлын дүгнэлт битгий хий
Тусдаа өөрөө толгойтойн учир
Тулгарсан юманд сүүлд нь дугар. (Р.Чойном)

Search This Blog

Monday, March 12, 2007

Эхийн сэтгэл

Ээж нь муу хүүгээ үхэж гэж зүүдэллээ
Ийм аймаар зүүд ная наслахдаа зүүдлээгүй ээ
Сайл сүүндээ дэвэлзэж явсан ч санаа сэтгэл минь дэгэлзэж байсан ч
Саринах бодлын үзүүрээс миний хүү гарахгүй юм аа
Сайхан шүлэг бичиж гэнэ миний хүү
Амьтан хүн уншиж байна
Сайхан дуу зохиож гэнэ миний хүү
Аражаваар дуулаж байна лээ
Сайн явна гэнэ миний хүү
Аяны хүн хэлж байна
Муу явна гэнэ миний хүү
Амны зугаа ярьж байна
Аль нь ч надад ялгаагүй дээ
Амьд яваа чинь л эжийдээ
Алдар чинь юм шүү дээ
Ижий нь хүүгээ их санах юм аа
Араг савар хоёроо зүрүүлэн байж би чамайг боддог
Аргал чулуу хоёрыг андууран түүж би хүүгээ санадаг аа,
алга аа миний хүү
Тэмээ тэмээн цагаан үүлийг тэндээн царцтал харлаа
Тэнгэрийн ягаан хаяаг цав суутал нь би хүүгээ ширтлээ,
ижийдээ ирсэнгүй ээ
Хүний хүү ижийдээ ирж гэнэ
Гол усаар л нэг найр наадам болж байна
Миний муу хүү болохоор шоронд орж гэнэ
Голыг минь гогдон хэлж байна
Аа яадгийм ороо л биз гадагшаа би хүүгээ өмөөрлөө
Ам нь цангаж байгаа байх даа муу хүү минь дотогшоо би өмөлзлөө
Гал шиг залуу явахад үсэрсэн оч минь юмсан миний хүү
Ганц бие зандан явахад тасарсан навч минь юмсан миний хүү
Алаг бөмбөл эрдэнэ алган дээр байна гэж зөгнүүлж ирсэн ганц хүү минь юмсан
Алтан бэлзэг газраас олоод амандаа үмхтэл залигчихлаа гэж зүүдлүүлж олдсон ганц үр минь юмсан
Ядаж яваан бол миний хүү тэнэж яваад юухэв ижийдээ л хүрээд ир
Ядарч яваан бол миний хүү тэнд байгаад яахнав ижийдээ л хүрээд ир
Хүний нүдэнд бол хөгцтэй хад шиг хөх толгойтой юм
хөгшин хүү минь
Ижийнхээ нүдэнд бол манцуйдаа дэрвэлзэх мяндас цагаан хүү минь, ижийдээ ир ээ
Хөхөөрөө чамайг далалъя
Үхэхээрээ чамайг айлгая миний хүү ижийдээ ир ээ
Ухаантайдаа миний хүү
хурай хурай хурай
Унага шиг ижийдээ давхиад ир
гурий гурий гурий

No comments:

Post a Comment