Blogger Widgets
Тунгаан бодоогүй юуханд ч гэсэн
Туйлын дүгнэлт битгий хий
Тусдаа өөрөө толгойтойн учир
Тулгарсан юманд сүүлд нь дугар. (Р.Чойном)

Search This Blog

Monday, April 5, 2010

Ханидаа

Хань минь ээ чи арай
Хорвоод байхгүй чин журамтныг дэргэдээн дагуулсандаа
Хорин жилийн амьдрал заяа хазайгаагүй явна гэж боддог юм биш биз дээ арай
Үгүй дээ хайрт минь
Үнэнчийн алдрыг чамаас хүртэх гэж
Үнэнийг нуугаад би яах юм бэ?
Үнэндээ  би
Нүд бүдрээсэн орчлонгийн сайханыг зөрүү харж яваагүй
Нүүрээн сэтгэл гэж боддог хүүхнүүдийг ч зүхэж байгаагүй
Эр хүн гэдэг чинь
Эмзэгхэн учирлыг даадаг амьтан биш шүү дээ
Энхрийхэн инээд хүртэл санаа хагаслан саатуулж
Эелдэгхэн ярих ч гэсэн янзын л байдаг юм даа
Бүсгүй хүнтэй би морины сайн бодлын холыг ярьж явсан гэж чамдаа худал хэлэхгүй
Бүүр наандаж хэрэггүй яриандаа хүртэл инээд хавчуулж явснаа чамаасаа нуугаад яах юмбэ
Айл сурсан хүүхэн эргэж харсаар харсаар буцахад
Аясын гэнэн шохоорхол хаалга хаагаад түдгэлзүүлж
Гуйж учраагүй төрх ааш шиг олон учрал
Туулж өнгөрөх насанд минь олон л байх юм байна ш дээ хань минь
Хань минь ээ чи арай
Хорвоод байхгүй чин журатныг дэргэдээн дагуулсандаа
Хорин жилийн амьдрал заяа хазайгаагүй явна гэж боддог юм биш биз дээ арай
Үгүй дээ хайрт минь
Үнэнчийн алдрыг чамаас хүртэх гэж
Үнэнийг нуугаад би яах юм бэ?
Чинийхээ хайр чинийхээ үнэн хоёрыг
Чамаас биш бусдаас л харин ухаарсан байвал яах билээ
Жаргалтай ханийхаа дэргэдээс саравгас холдоход
Жавартай үдшийн сэрчигнээнд өврийг нь хүртэл санах юм
Дурлаж догдолсон тэр жилийн
Дутуу нойртой олон шөнөөр бол
Инээхэд нь сормуус нь будардаг харцаа л
Илүү их мөрөөддөг байсан байх даа
Одоо тэхнээ
Зүс ааш хоёрыг нь зүүдлэж догдлоогүй ч гэсэн
Зүгээр жирийн тохиолдол сэтгэлийн дэмээр чинь л өнчрөх юм
Үгүй дутуугаа хуваалцаж өчнөөн жил ханилсан чамайгаа
Үнсье гэж бодохгүй ч санаад л байх юм даа

Ш.Гүрбазар

1 comment:

  1. Kkkkk... Setgeld neg l sonin medremj turj bna shuu... Ene hunii orond nuhriiguu taviad hervee ter mini ingesen bol bi yaah vsan bol? geed tusuuluud bodson chini neeree l tiim dee hun yum chini gej uuriin erhgui bodogdoj bna shuu :p kkkk

    ReplyDelete