Blogger Widgets
Тунгаан бодоогүй юуханд ч гэсэн
Туйлын дүгнэлт битгий хий
Тусдаа өөрөө толгойтойн учир
Тулгарсан юманд сүүлд нь дугар. (Р.Чойном)

Search This Blog

Friday, June 4, 2010

Дэнслүүлээд өгий /Озоматли...../

 “Озоматли” хамтлаг манай улсад ирэх гэж байгааг та бүхэн дуулсан биз ээ. Ер нь ихэнх хүмүүс энэ хамтлагийн талаар төдийлөн сайн мэдэхгүй байгаа байх аа. Би ч гэсэн дуулаагүйн байна билээ /ганц нэг сайтаас мэдээлэл олж авахаасаа өмнө
Эндээс, бас эндээс/.
Тус хамтлаг нь 1995 онд байгуулагдсан цагаасаа хойш өнөөг хүртэлх латино, хип хоп, салса, дэнсхолл, кумбия, самба, фанк стиль жанараар уран бүтээлээ туурьвиж 15 жилийн хугацаанд Грэммийн шагналыг 3 удаа хүртэж, Лос Анжелес хотын урлаг соёлын амьдралын нүүр царайг илтгэж ирсэн бөгөөд хамтлагийн нэр хүнд орон тосгоноосоо хальж, “Соёлын Элч” хэмээх эрхэм өргөмжлөлийг АНУ-ын Төрийн департаментаас хүлээж авсан энэ тэр гээд багагүй л нэр алдартай бололтойн. Манайхан Америкийн талаар төрөл бүрийн кино үзэж хүмүүсийх нь аж амьдралаал авхуулаал хэл яриаг нь хүртэл даган хөөрцөглөдөг мөртлөө бас энэ хамтлагийг нь мэддэггүй л юм байна. Өнөө өглөөнөөс хойш "ОZOMATLI хамтлаг биднийг доромжилж байна. Хятадын Монголд тоглоно гэж зар тараажээ... Бүгдээрээ ирэхэд нь хөөгөөд явуулья..." гэсэн мессеж яваад байхаар нь эх сурвалжыг нь хайгаад явсан чинь нээрээ тийм байнаа /Энд/. Хэсэг дуу энэ тэр юу хийснийг нь үзэж байгаад бас нэг тусгаар Улс шүү гээд нэг коммэнт үлдээчих санаатай орсон чинь "That was an obvious typo. We apologize if u were offended. Obviously, we know Mongolia is its own independant " ингээд уучлалт гуйсан байна. За тэр яахуу. Миний нэг эгдүүцээд байгаа юм юу гэхээр манайхан эх сурвалж мэдээллийн бодит байдал энэ тэр, учир шалтгааныг нь мэдээгүй байж майр шуугиулж чаджаам даа нээрээ /надаа лав гайгүй мэдэх 60-аад хүнээс өнөөх нь ирээл байна/. 
Тийшээ очуул 7 сарын 1 болно ч гэх шиг. Өндөг шидий ч гэх шиг. Хүмүүсээ учиртай байя л даа. Тэр хамтлагийн нөхдүүд энэ сайт админтай нь мэдээж тэгтлээ тулж харьцахгүй л байлгүй /маний ойлголтоос лав зөрүүтэй байгаа нь мэдээж/. Мань хашир нь юун Монгол гэж тусгаар улс байдгийг дуулах нь битгий хэл өөрийхөө хэдэн мужийг ч цээжээр мэдкү сууж байгаа шдэ /ер нь л үнэн үг шүү/. Одоо энэ мэдээ нь мангар хурдан явагдаад аль эрт нөхдүүд өндөгөндөө явцан байгаа даа. Жоохон туйлширснийх Үндэсний үйлдүүрлэлээ дэмжээд Монгол өндөгөө аваарай гэдиймуу яадийн. Учиртай байя л даа манайхаан....

No comments:

Post a Comment