Blogger Widgets
Тунгаан бодоогүй юуханд ч гэсэн
Туйлын дүгнэлт битгий хий
Тусдаа өөрөө толгойтойн учир
Тулгарсан юманд сүүлд нь дугар. (Р.Чойном)

Search This Blog

Thursday, August 5, 2010

Бодит утгаар нь чөлөөт цагаараа ажилласан нь

Наадмын дараагаар 7 хоног амрангаа ажлаар хөвсгөл явах завшаан таарлаа. Сүүлийн 2 жил ярьсан зүйл биелэлээ оловш. Монгол орны маань үзэсгэлэнт байгал энэ тэр үнэхээр бахдаад бахку. Үзсэн харснаа бага сага сонирхуулхиймсан гэж бодож жаал тэмдэглэл хөтөлж л явлаа. 
 Ийм л өглөө гарсан даа.../хувьтай хүн хур борооноор/

Эрдэнэтийн усан оргилуур дээр жаал саатсийн /дажгүй цэвэрхэн аятай л хот шиг санагдсан/ Нийслэлээс маань л дээр зам харгуйтай юм билээ.
Эрдэнэтээс цааш гарах үед яггүй бараан үүл гарч байсан боловч азаар бид дайруулаагүй өнгөрсөн. Алганы хонхор дүүргэсэн мөндөр буусан байсан юм. /замдаа нэрмэлээр биеэ халаасан бас :P/ Энэ дээр байгаа зураг бол Булган аймгийн айргаараа алдартай Сайхан сумын Бямбаа ах маань айраг хорхогоор дайлж байгаа нь.
Энэ Сайхан сумын зураг байгаан. Очиход бас багагүй хүнд замтай байсан ч ирэх он гэхэд засмал замтай болчих байхаа. Замын ажил нь явагдаж байсан. Дашрамд хэлэхэд ТV cocktail-н Алиугээр нь явах вэ гэдэг дуу үнэхээр голд ортол мэдрэгдсэн шүү.
За тэгээд Сайхан сумаас хэд хэдэн сумдаар дайраад Мөрөн хотод нэг хоночоод Хөвсгөл далайн үзүүр Эгийн голын эхэнд Эг тур жуулчны баазад буудаллаад нэг хоносны дараагаар "Зөрүүд эрийг номхотгосон нь" кинон дээр хэрхэн мод хагалдаг бичлэгийг хийх гэж оролдсон юм. хэ ха бараг л болох шахсан.
За тэгээд далайн эрэг дээр 3 хонохдоо хэлдэг нэг зүйлтэй болсон нь "Жаргаж үхлэээээ жаргаж үхлээ :P". Далай маань 500-н жилд нэг удаа өөрийгөө цэвэрлэдэг гэж нутгийн байгал хамгаалагч ярьсан бөгөөд 99 гол цутгаж зөвхөн Эгийн гол л эхээ авдаг гэсэн юм. Миний харснаар бол үнэхээр бахдаад бахархаад барашгүй цэнгэг ус, цэнгэг далай. /24м-н гүнд байгаа зүйл харагдахуйц тунгалаг гэсэн байсан. Лав л завиар явж байгаад доошоо харах их эвгүй юм билээ/
Дэгдээхэйгээ дагуулсан нэг нугасны зургийг дарчих санаатай далайн эргээр бас хөөрхөн гүйгээд амжсан шүү. Энэ нөхөр намайг тэдэнд дөхөж очих бүрт гангар гунгар гээл цааш нь эргүүлээд холдуулчаад байсан. Апаратны фокус хүркү байсан болохоор нөхрийг өөрийг нь л дарж орхисон доо хэ хэ.
Тус жуулчны баазын ажилчид байгалаа хамгаалж, сүйтгэхгүй байх талаас нь ихээхэн бодож бүх талын хэрэгцээг нь төлөвлөсөн байх жишээтэй. Тоглоомын талбай, хогийн цэг, бие засах газар гэх мэт. Мөн амрагчид нь ч их ухамсартай хүмүүс байсан уу? ер нь тийм байгалыг сүйтгэх сэтгэхгүй байгаагүй юу зориулалтын талбай дээр нь л хөл бөмбөг тоглож байсан. Тоглоом гэснээс биднийг байхад нэг УИХ-ын гишүүн ирсэн бөгөөд гар бөмбөг яаж тоглодгийг яруу тодоор үзүүлж өгсөнд их л шаралхаж байна лээ дээ. Тэрүүхэнд гарч байгаа шар ч өөр асуудал дээр бол сүйд хийх төлөвтэй дэг шүү :P
Сонирхогчийн аппаратаар дарсан гэхэд бас л айн...
Тайлбаргүй....
Ийм 2 усан онгоц уралдаал өнгөржийсийн. Нутгийн хүний ярьснаар бол алдарт Сүхбаатар онгоц нь мэргэжлийн капитангүй болсон гэх бөгөөд тус онгоцоор аялахад нэг удаадаа 350.000 төгрөг гэсэн байх шүү. Ойролцоогоор нэг 20км аялахад юмуу даа. Бид ч тэрүүхэн тэндээ нэг хүний 3000 төгрөгөөр тооцоод завинд суугаар багахан яваад үзчихсэн. Завьчин маань хэлэхдээ олон хүний амь хариуцаж явах болохоор авч явку гээд хэдэн халмаг залуусыг суулгаагүй юм. Бид ч хэдүүлээ сайхан явж ирсний дараагаар юу байна түүгээрээ гэгчээр 2 пиво-р дайлсанд Монгол хүний зан л юм байх даа пивоныхоо даруулганд утсан загас бэлгэнд авсым даг хэ хэ. Нутгийн загас ч нүнжигтэй байсан шүү.
За тэр далайн захад харагдаж байгаа замаг шиг зүйл бол мэдээж мод. Гэхдээ мэдээж өндөр нь миний баримжаалснаар дор хаяж 14-20 гаран метр байсан гэхээр бид асар өндөрт байгаа биз? Лав л яг Хөвсгөл далайнхаа түвшээс нэг 3000 гаран метрийн өндөрт гарсан байх аа. Нэг нэгнээсээ зууралдаал явсан :P /Үүнээс цааш ч нилээн өгссөн юм/ Машины маань мотор халаад замдаа нилээд хэд зогсож хөргөсөн.
За орой дээрээс нь нэг иймэрхүү байдалтай. Энэ уулын орой нь хавтгай газар байсан нь нэг ийм домогтой байсан. Эрт урьдын цагт 7 ямаатай өвгөн эмгэн хоёр амьдардаг байж гэнэ. Өвгөн 7 ямаагаа нэг булгийн эхээс усалдаг байж гэнэ. Булаг нь ундарга ихтэй байсан учир усалчаад том чулуугаар ундаргыг нь дардаг юмсанжээ. Нэг өдөр өвгөний бие чилээрхэж эмгэн ямаагаа усалхаар явсан бөгөөд ундаргыг нь таглахаа мартчихсанд тэр нь усаар оргиод далай болж гэнэ. Далай эх захаа алдаад тэлэхэд ард олон сандарч гэнэ. Харин нэг баатар эр энэ уулын оройг авч ундарыг нь тагласан гэх бөгөөд тэр нь далайн голд байсан арал юмсанжээ. /миний тааснаар бол нөхөр Гүндалайгийн үдэлсэн арал юм шиг байгаан/
Далай маань Сүүлэнхүү, Модонхүү гэх хэдэн аралтай гэж байгаа.
Уул өөд өгсөхөөс уруудах нь илүү түвэгтэй байдаг юм билээ. Өгсөхдөө 2 цаг шахам явсан бол уруудахдаа 3 цаг гаран явсан бөгөөд харуй бүрий болох үеэр баазруугаа буцсан юм. Нар жаргаад гэгээ буурах үед байгал илүү үзэсгэлэнтэй байсан.
Маргааш нь бид буцаж хотруугаа хөдөлсөн бөгөөд энд дурдахгүй байхын аргагүй нэг зүйл юу байсан гэхээр Хатгалруу орох замд нэг ПОСТ-р дайрсан юм. Тэнд 3000 төгрөгийн хураамж авч тасалбарын хамт хогны уут өгч байсан явдал юм. Бид мэдээж хог болох зүйлс чирч явсан бөгөөд тэднийгээ шуудайлж гарахдаа тус постонд тушаасан нь энэ байлаа.
Хоёр нарын хооронд гэсэн төслийн хүрээнд хэрэгжиж буй энэ ажлыг Кола-с дэмжиж хэрэгжүүлсэн байсан. Тэдний хэлснээр тус төсөл хэрэгжсэнээр хог хаягдлыг эзэнгүй ил задгай хаях нь илт багассан бөгөөд орсон аялагчдын 90 орчим хувь нь хогоо авчирч өгдөг бөгөөд авчирдаггүй үлдсэн хувь нь залуу хүүхдүүд байдаг гэсэн нь жоохон сэтгэл гонсойлгосон ч авч очиж болосон юм чинь буцаагаад аваад явж болно гэсэн бодолтой залуу илүү байгаа гэж тайвширсан юм.

2 comments:

  1. unheer goy gazar bn

    ReplyDelete
  2. goe goe goe ch yawsan bna ter hognii uuut saihan sanaa bna shuu

    ReplyDelete