Blogger Widgets
Тунгаан бодоогүй юуханд ч гэсэн
Туйлын дүгнэлт битгий хий
Тусдаа өөрөө толгойтойн учир
Тулгарсан юманд сүүлд нь дугар. (Р.Чойном)

Search This Blog

Saturday, August 7, 2010

Зүүдэндээ би ардын багш

Хотоос гарахдаа л борооны үүл чирсээр хөдөө ирлээ. 200 гаран км чирүүлсэн үүл их л эцэж ядарсан бололтой шөнөжин л уйлж унжлаа. Өглөө эрт тамхины утаа хамар сэт татах шахаж нойр сэрхэд урьд шөнийн зүүд толгойд эргэлдэн бас нэг ажил удлаа.
Сумын төвийн буйдхан газар Хүнсанаа хүү түмний хүүхдүүдийг эрдэмээр гийгүүлэхээр Ардын багш болон томилогдон ирчихэж. Энүүгээр чинь ядаж үзэх харах юм юу байнаа гэж өөрөөсөө шахам асуухад "дэлгүүр л нэг оруул орох юм даа" гэсэн дуу гарсан нь сургуулийн эрхэлэгчийх байлаа. Нэг давхар цагаан тоосгон байшин бол тус сумын сургууль бөгөөд төгсөх ангийн зургаа долоохон хүүхдэд лав л БО яамнаас хичээлийн хөтөлбөрт багтаагүй нэгэн төрлийн хачирхалтай хичээл заах үүрэг тохоогдсон бололтой. Хөдөөний сурагчид гэхэд нүд нь гялалзсаж бидэнд юу зааж юу хийлгэх вэ гэсэн байдалтай байсан нь миний төсөөллөөс хамаагүй давсан байсныг нуух юун.

Хүнсанаа хүү эхний өдөр болоод ч тэр үү байдаг ганц хослолоо бүрэн бүтнээр нь өмссөн бололтой яв цав хувцаслачихаж.
- За сайн байцгаануу хүүхдүүдээ. Би та бүхэнд энэ хичээлийн багахан цагт өөрийн чадах хэрээр мэдээлэл өгч мэдлэг олгохыг хичээх болно. Хэрхэн боловсорч боловсрол болгон авахыг та бүхэн мэдсүгэй /ийм сүртэй эхлэл хийнэ гэж бодсымуу гүү юу цаадах чинь/
1. Мэдээлэл гэдэг үгнээс эхэлье.
Энэ бал бол цэнхэр, энэ хаалга тэгш өнцөгт, жилд дунджаар гучаад мянган хүүхэд ЕБС төгсдөг, тэдний 10 гаран % нь л улсын сургуульд орж чаддаг, судалгаанаас үзвэл та нар хичээхгүй бол тэдгээр 10%-д багтах магадлал 20% байна. Ямар нэгэн зүйлийн талаар өгч байгаа ойлголт нь бүгд мэдээллийг агуулж байдаг. Тэгвэл:
Мэдлэг гэж юу вэ?
Мэдлэг гэж мэдээллүүдэд тулгуурлан тэднийг хэрхэн ашиглах талаарх учир шалтгааны тайлбар үйл явц. Энэ бал бол цэнхэр өнгөтэй. Цэнхэр өнгө бол цагаан, улаан, ногоон, шар гэх мэт өнгөнүүдийн нийлбэрээс бүтдэг. Цэнхэр өнгө нь Монгол улсын төрийн далбаанд мөнх хөх тэнгэрийг билэгдэн оршдог. Манай улсад жилд дунджаар гучаад мянгах хүүхэд ЕБС төгсдөг бөгөөд тэдний 10 гаран хувь нь л улсын сургуульд орж чаддаг. Тэр 10%-д багтахын тулд төгсөлтийн шалгалтаа маш сайн өгсөн байх хэрэгтэй бөгөөд функц болон түүний бүтэцийг ойлгосон, алгебрийн хичээлдээ сайн сурагч Эдийн засгийн сургуульд элсэж ороход илүү дөхөм гэсэнд мэдлэгийн шинж тэмдэг ажиглагдаж байна. Тэгвэл:
Боловсрол гэж юу вэ?
Эзэмшсэн мэдлэгээ ямар ч орчинд зөв зохистой ашиглахыг хэлнэ. Энгийн нэг хялбар жишээ авъя л даа.
Энэ аяганд гурилтай шөл байна. Үүний талаар мэдээлэл гэвэл
Гурилтай шөлний тодорхой хувь нь шингэн байдаг, мөн энэ нь багаар бодоход мах, гурил, ус, давснаас бүтсэн байна, гурилтай шөлийг хүн идэхийн тулд орцын материалуудыг нийтэд нь буцалгаж болгох хэрэгтэй, буцлам халуун гурилтай шөлийг шууд залгивал хоолойгоо түлж болзошгүй гэх мэт мэдээллүүд цугларч байна. Мэдээж гурилтай шөлний талаар үй түмэн мэдээлэл олж болно.
Тэгвэл мэдлэгтэй хүн бол:
Гурилтай шөлний орцонд давс ордог бөгөөд давсны агууламж ихтэй гурилтай шөл байнга идвэл бөөрний үйл ажиллагаанд ачаалал учруулж хүний биед сөрөг нөлөө үзүүлж болзошгүй. Халуун гурилтай шөлийг шууд залгивал залгиур, улаан хоолойгоо түлж болзошгүй бөгөөд үүнээс сэргийлэхийн тулд хамгийн ихдээ хүний биеийн дулааны хэмжээтэй тэнцүү үед идвэл зохино гэдгийн ойлгосон байх ёстой.
Боловсролтой хүн бол:
Мэдлэгтэй хүний мэдэж байгаа зүйлсийг мэдэх ёстой бөгөөд халуун гурилтай шөлийг идэхдээ олон нийтийн газар байвал сорж идэхгүй /үүүслллшшш гээл сороод байх нь зохисгүй асуудал/, хүчтэй үлээхгүй /пүүүүү пүүү гээд байх нь бас л бүдүүлэг/-р хөртөл нь хүлээх, зөөлөн үлээх зэрэг арга хэмжээнүүдийг авч чаддаг байх ёстой юм гээл авч өгсөн нь нээрээ ч хүүхдүүдэд бага сага юм яриул ярьчмаар санагдаад явчлаа шүү.
2. Та бүхнийг хийлгэх ёстой зүйл болохоор л энэ олон тоо томшгүй томъёог цээжлүүлж утга учиргүй баахан үсэг тоо холилдсон функц бодуулаад байгаа юм биш. Энэ бүхэн чинь өөрөө амьдралын өдөр тутам гарч ирдэг асуудлуудаас ургасан зүйлс байгаан.
Одоо бүгдээрээ 4-р ангийн дүү нарыхаа боддог бодлогыг бодож үзье.
А суурингаас Б суурин хүртэл явахад 260км. 2 талаас машинтай хүмүүс угталцан гарсан бөгөөд 1-р машин Xкм\цаг, 2-р машин 1-р машинаас 50км\цаг-р илүү хурдтай явсан бөгөөд 2 цагийн дараа уулзалдсан бол хоёр машин ямар хурдтай явсан бэ гэсэн хөөрхөн бодлого байна шдэ.  За бодоорой хүүхдүүдээ. 4-р ангийн дүү нарын чинь боддог бодлого шдэээ!!! /жоохон ярвайлттай/.
Үргэлжлэл бий......

2 comments:

  1. ene yawdal jinhenesee bolson yum uu ???

    ReplyDelete
  2. Zuudelsiimaa. Neg shuniin dotor yu ch bolj bolhiin bna lee hia hia hia

    ReplyDelete