Blogger Widgets
Тунгаан бодоогүй юуханд ч гэсэн
Туйлын дүгнэлт битгий хий
Тусдаа өөрөө толгойтойн учир
Тулгарсан юманд сүүлд нь дугар. (Р.Чойном)

Search This Blog

Monday, February 14, 2011

2+2=5





Надад байхгүй бүхэн чамд минь байгаа гээд
Намайг хайрлаач гээд гэвч чи минь шивнээгүй
Одоо би хүлээж гүйцлээ надад хэцүү байна
Ондоо нэгэн түүнийг хайрлана гэхээс би уйлмаар
Хайр минь чи сонсооч чамайг гэх итгэл бий
Хайрлан чамд дуулах сэтгэл бас надад бий
Асуух хархан нүдний чинь өмнө үнэн хариулт надад бий
Амьсгалаар аргадан чамдаа хэлэх үгс надад бий
Хайрлан чамайгаа тэврэхсэн
Харуусаж санаа алдахгүй харамлан өөртөө үлдээе
Энхрий чамдаа би чинь жаргахсан
Харин чи минь гэрэлтээч
Хайрын бороонд чи хайртай гэдгийг минь сонсооч
Хайраа гэж дуудах үгний өнгийг чи сонс
Хайрлуулахаар ирсэн чамайгаа чанга тэвэрмээр
Жаргахын үедээ хайрын амьдрал богинохон санагднаа
Жаргаах хүнгүй ганцаар үүрд амьдраад ч би яах вэ
Хайрлан чамайгаа үнсэж тэврэхсэн
Харуусаж санаа алдахгүй
Харамлан өөртөө үлдээе
Энхрий чамдаа би чинь жаргахсан
Харин чи минь гэрэлтээч
Хайрын бороонд чи хайртай гэдгийг минь сонсооч

No comments:

Post a Comment