Blogger Widgets
Тунгаан бодоогүй юуханд ч гэсэн
Туйлын дүгнэлт битгий хий
Тусдаа өөрөө толгойтойн учир
Тулгарсан юманд сүүлд нь дугар. (Р.Чойном)

Search This Blog

Wednesday, March 23, 2011

Эргэцүүлэл

Миний дотор нэг л хоосон. Хэн нэгнийг санаад байгаа ч юм шиг. Үгүй ч юм шиг. Тэр надад хайртай эсэх нь надаа хамаагүй л дээ. Гэхдээ мэдкү. Үгүй ч байж мэднэ. Ер нь тэгсэн чинь тэр хүн нь чи байвал яана? Сэтгэл дотрыг минь хоосолсон чамайг үзэн ядаж байна. За за худлаа ярьсиймоо тоглосийн хэ хэ. Чи намайг энэ чинь галзуураа юу гэж бодож байна уу? Би зүгээрээ. Хоосон дотортой хүн хэнд ч хамаагүй бичмээр санагдсийн. Баяртай хонгор минь.

Бичлэгээ эргэж харъя:

Хоосон бүрийн ард жоохон ч гэсэн Ямар нэг ЗҮйл нуугддаг "Надаа хамаагүй" бүрийн ард жоохон ч гэсэн СЭТГЭЛ нуугддаг "Мэдкү" бүрийн ард жоохон ч гэсэн МЭДЛЭГ нуугддаг "Чамайг үзэн яджийн" бүрийн ард жоохон ч гэсэн ХАЙР нуугддаг "Худлаа ярьсиймааа тоголсын" гэдэг үг бүрийн ард жоохон ч гэсэн ҮНЭН нуугддаг "Би зүгээрээ" бүрийн ард жоохон ч гэсэн ЗҮГЭЭРГҮЙ нуугддаг "Баяртай" бүрийн ард жоохон ч гэсэн ГОРЬДЛОГО нуугддаг

No comments:

Post a Comment