Blogger Widgets
Тунгаан бодоогүй юуханд ч гэсэн
Туйлын дүгнэлт битгий хий
Тусдаа өөрөө толгойтойн учир
Тулгарсан юманд сүүлд нь дугар. (Р.Чойном)

Search This Blog

Tuesday, September 13, 2011

За нэг хуучнаа дурсчих уу?

Ямарваа нэг юм заавал дуу хөгжимтэй холбогдоод байна уу эсүүл би тэгж их дуу хөгжимийн мээдрэмжтэй байгаад байдийн болуу. За тэр хуучныг дурсуулах болсон дууг доор орхъёо. 
Бацаан байхдаа /за нэг 1997 оны үед юмуу хаашайн/ тэр үед чинь мөнгө хатуу байлаа л даа. Талх.... за тэр яахуу 100 төг-р өдрийн өлөө залгуулчдаг л байсан цаг. Одоо бол жорлонд ч орж чадахгүй болчоодаах шиг байна. 
Тэгсэн яасан гэхээр цаад Хүнсанаа чинь даа хүрээ гэдэг зах дээр чинь элдэвийн хог новш зарж мөнгө олдог наймаачин байлаа шдэ. Тэр үед тэр зах дээр зардаг самарын тостой мушгиа боовны амттайг яана. Интоорын ундаагаар даруулаад л ганцыг идчихсэн байхад бүтэн өдөртөө бол алзахгүй шдэ. Өдөрт мундаг байвал нэг 3000 орчим ч юм уу гаран ч юм уу за бараг янз янз юм байна доо болгоол байдаг байсийн. Олсон мөнгөөрөө юу хийдэг байснаа нууцалчъя. Тэр үед миний одоо дурдах гээд байгаа дуу өдөрт хэд хэдэн удаа явдаг байлаа. Ер нь хар багаас л магнитфон хангинуулж хамаа замбараагүй дуу явуулсаар байгаад миний сэтгэл зүйл өөр болцийм шиг ээ чихшиг ха ха ха. Одоогийн байгаа орчин цагийн машин энэ тэр гэж ёстой түй ч байхгүй. Бараг тэнд машин зардаггүй дан сэлбэг л зардаг байсан байх оо. :P
Гэхдээ энэ үйл явдал нэг их удаан үргэлжлээгүй л дээ. Зуны амралтын хугацаагаар л хязгаарлагдсан даг. Гэрээсээ гараад нэг дамжаад шар хад гэсэн Карроса гээд автуусанд суудаг.
Өнөөх нь ч сайхан бензин хангинуулсан унаа байж дээ. Өглөө эрт гараад заавал автуусны урд зогсож явах хоббитой. Хэрэв хүн ихтэй, ирэхдээ пиг байхаар бол нөгөө талаас нь суугаад шууд эсрэг талын эцсийн буудалруу явчиж байгаам чинь яахийн. Тэр цаг орой болох, эрт очиж наймаа хийх этр бол чепуха шдэ. Гол нь автусны урд л байраа эзлэж явах. Бараг тоотой хэдэн автуус /бараг 3 л явдаг байсан/-ны жолооч ах бол тогтооцон байсийн. Ямар сайндаа урд талын нэг хар хайрцаг дээр нь малгайгаа орхиод бууцан байсан чинь маргааш нь гаргаж өгч этр. Хэ хэ
Тэр үед чинь ажилгүйдэл этр бол газар авцан айн. Мань бол ажилтайгуудын буюу автобусаар жорчдогчуудын эгнээнд этр. Ажил хийдэг нь уршаа зогс гэвэл алхаж малхаж алах нөхдийн тоог нэмцэн :P /за тэр өөрийгөө магтах яахуу/
Ах бол ажил хийж мөнгө олдог юм чинь амттай юмнаас яаж хоцорхуу тэ? Тэр үед хамгийн амттай юмнууд /сонголт байхгүй/ нь золотой гээд ширхэгийн ирис, элсэн чихэр хайлуулаад хийдэг монгол чихэр /цагаан магаан алаг цаасанд боодолтой хуруун чинээ/, 15-н ч билүү 25-н ч билүү гялгар ууттай 3 ширхэгтэй хар чавга байлаа шдэ. Тэр чавганых нь ясыг хагалахлээр /шүлсээ арчив/ нэг цөмөг /тэрний амттайг ээ/. Тэр муу чавгыг хамгийн сүүлийн удаа идэхэд дотороос нь миний хайртай амьтан гарч ирсийм даг. Ахиж тэрийг идээгүй. Хайлуулсан сахаран чихэр аваад цай сорж уудаг боллоо. Ирис ч гоё шүү шүд аманд наалдаал зунгааралдчаал. 
Өө тийн хааяа нэг Доналдтай бохь авч зажилна. Зураг нь мангар хөөрхөн. Минийх хийсэн уран бүтээлийн үлдэгдэл одоо хүртэл хуучин хөргөгчний нүүрэн дээр торойгоостой. Тэр бохины хатуу, зөөдөг байсан хогтой уутны хүнд хоёр яг ижил. 
За идэх уух юмтай холбоотой дурсамж минь нэг тиймэрхүү. 
Үзэж хардаг юм бол угаасаа бас хязгаартай. Юун одоогийх шиг Монгол сувгуудандаа төөркү шдэ. ОРТ-1 гаруул тэр гарахгүй бол үндэсний суваг. Үздэг байсан зурагт нь хүрэн модон хүрээтэй, ардаа том том лампчиктай Рекорд. Дээшээ доошоо, баруун зүүн, заримдаа бүүр хав хар болтолоо жирэлзэнэ хөөрхий. Засах 2 аргатай. Жирэлзүүл энд тэндээс нь хөнгөхөн хөнгөхөөн тоншино /цохиж балбадаггүй байсийн. Нэг мөсөн ума хум болуул сансарын хамгаалагч болторон будаа/. Нөгөө арга нь тэр том лампнуудаасаа хамааралтай. Хөндийрч мөндийрсөн юм байвал хурууныхаа үзүүрээр багахан дарна. Гар хуруундаа мэдрэмж багатай бол 220 ч тийм бага вольт биш шдэ. Эндээс миний ямар нэг юманд ур дүй, ухаан гаргадаг авъяас тодорсон нь дамжиггүй. Гурил зуурч өгөхгүй бол зурагт гаргахгүй гэж дарамталж байгаал хоол хийх юмаа дүүгээрээ бэлдүүлчинэ. Үгүй бол Волторон будаа. Гэхдээ мэдээж би өөрөө үзэх нь дамжиггүй. Дүү харин гурил зуурч байхдаа хүүхэлдэй үзнэ шдэ. Эндээс миний хүн удирдах, панаалдах арга ухааныг олж авсан нь дамжиггүй. Ёоо юмгүй байхын жаргал аа гэж. Их л юм сурсан даа хөөрхий. 
За одоо таанууст хуучныг минь дурсуулсан өнөөх дуугаа сонирхуулъяа. Эндээс татаж аваарай.

4 comments:

  1. huush chi chn harin hel muutai garuu gui yu hehe. zorchigchdiin gdg bhaa bas tsomog bish chomog shuu dee ho hehe

    gutalchin

    ReplyDelete
  2. Заа чи надаас өөр гоочлох хүн олдку байна уу. Гэрт нь орж ирээд олон юм яриад байгаам шиг л санагдчихлаа :P

    ReplyDelete
  3. eoo ineed hureed suulaa shdee bagiin dursamj gayls gyals ergeldeel yavlaashdee eoo ter zuragtaa zasdag 2 argiig chien aimeer sain medehiiin baina hehe

    ReplyDelete
  4. Шинэ түнштэй болж байгаад баяртй байна. Аниргүйд

    ReplyDelete