Blogger Widgets
Тунгаан бодоогүй юуханд ч гэсэн
Туйлын дүгнэлт битгий хий
Тусдаа өөрөө толгойтойн учир
Тулгарсан юманд сүүлд нь дугар. (Р.Чойном)

Search This Blog

Sunday, September 11, 2011

Өнөөдөр даваа гараг, ядарч үхэхнээ

9 сарын 9-ны орой хүүрүүгээ гараал шидчихлээ. Талдаа 200 гаран км ч тийм ч их хол санагдсангүй. Буудаж буудаж очдогийн даваан дээр дугуй гуай хага. 
Ёстой энэ асуудлаас чинь болж ядарчлаа. 20 шахам км-г чинь төмөр обудаар нь нахилзуулаад алсан алсан. 3 цаг шахам явсны эцэст шөнийн 4 болж байхад хүрэх газраа очлоо. 
Хөөе хүү маань ёстой том болчиж. Унтаж байсан дудага чинь инээгээл угтаж байна. Юун ядрах, юун эвдрэх. 
Хүүгээ тэврээд эрүүн дэх сахалаараа тоглуулаад өглөөг угтлаа. Маргааш нь бүтэн өдөр л оомбрийгоо эрхлүүлэвшдэ. 
За миний аз жаргал яахуу. Мэдээллийн чанартай нэг юм байна. Хөдөө гадаа явахад чинь учир их байна. Хувийн бэлтгэл оо сойз яахуу. Машин тэрэг л их бэлтгэлтэй байх хэрэгтэй шүү найзуудаа. 
Мань чинь ёстой хөгөө чирсэн. Запас дугуй муу байсан болохоор найз 4 шинэ дугуй угсраад яв гэсийн. Өнөөхийг нь хийх гэсэн обудных нь нүх хол ойр гээд таардаггүй наасан лүд чинь. Ярзайсан 4 дугуй ачаад явсан чинь нэг нь ч таардаггүй байна шүү. Ядаж байхад өөрт нь байсан обуданд хийчихье гэсэн чинь том жижиг размерийн нэг нь 14, нөгөө нь 15-тай обуд :P
Ёстой баларсаан нээрээ /инээв/.

Өнөө суманд чинь очоод нэг ахын бенз байхаар нь обудаа өг гэж нэхэж аваад солиод тавичий гэсэн чинь дугуй засвар байдаггүй. Нөхдүүд яаж болгодийн тэр жишгээр нь л үзээд явчлаа. Амьдралдаа дугуй задлаж үзээгүй хүн чинь гараараа задлаж этр. Машины обудны амсар чинь том жижиг байдаг юм байна лээ. Хошуутай тал нь жижиг дотор тал нь том. Тэхээр хошуутай талаас нь хөөж задлах ёстой гэсэн үг. Яахав бяртай нөхдүүд бол хаанаас нь ч хамаагүй задалчих л байх. Би бол барахгүй юм байна лээ. За тэгээд өнөөхийг чинь задлаад буцаагаад угсарчихлаа. Тэгсэн тэнд бол юмгүйн бэрхшээл ихтэй. Өнөөхийг чинь хийлэх гэсэн олгой /дотуур/ хаймаргүй юмыг чинь санаан зоргоор ноцоосогдож болохгүй байгаа. Энд тэндээсээ хий нь гараар ярих юм биш. Бараг л тамын шоо. Энд тэндээс нь дарж мараад элгий нь авсаан ганц дугуй янзлах гэж. Дээр доороо ороол үзээд байгаан. Нүүр ам хав халтар. 
Тэгсэн тэр нөхрийг чинь байна шдэ амсарыг нь жоохон тослож байгаад бензин тойруулж жоохон асгаад шатаагаад өшиглөөд хаячдийн байна. Тэгэнгүүт л өнөөх чинь доторхи агаар нь тэлдиймүү яадийн пүд гээл бариад авч байгаан. За ёстой болоол явцан. Хийлж хаячаал шалгасан чинь хошууныхаа хажуугаар хий гардаг юмдаа. Үсээ шууд зулгааж байгаам чинь. Ахиад задлах болж байгаан. Гэхдээ одоо бол туршлагатай айн. Нөгөө бакришкийг чинь обуднаас нь амсарыг нь салгахдаа машин доор хийж байгаад дугуй машин 2-ынхоо завсар данхараадаад өгөнгүүт үлгэрийн юм шиг салж байгаам чинь. /ухаан сууцан цаа чинь/
Тэгээд хошуу хайгаал нөгөө сумын чинь бүх машинтай айлаар ороод явсан чинь дэлгүүр нь байжийдаг байгаа /гуйлгана гэдэг чинь гайхамшиг/. Хошуу аваад буцаж байгаан. Бас болоогүй мото унацан цаа Хүнсанаа чинь. Нударгатай дээл хусцан /энэ харин тоглоом/. За тэгээл дугуйгаа ямартай ч болгочихлоо. Тэгээд хуучин обудаа тайлах гэсэн боолт /нөгөө шипилк/ нь тайлагддаггүй юм даа. Ёстой хөлс баасаа гоожтой нухаж байгаан. Болохгүй болохоор нь дорцовондоо урт иш залгаж байгаал гишгиж орхисон чинь таггг. Яасан байхнуу?
Хугарсан байх нь байна шдэ. Гэхдээ эхнийх нь л дээ. Тэгсэн араас нь 4 нь хуга. Яасан байхнуу дугуйгаа машинтайгаа боодог боолтууд нь 5-уулаа хугарсан байх нь уу? Ёстой элгийн юм болсоон. Хадам өвгөн ч ёстой халаглаж гарлаа даа. Би ч яасан муухай зуурдаг лүд вээ гээл нухаад байлаа нухаад байлаа /хугарцан юмыг нухаад ч яахав дээ/. За одоо шинэ асуудал ургалаа. Шипилк олох хэрэгтэй болов. Тэндээс яаж олдохуу. Хотруу захиулъя л гэж байна. Аз болж зах дээр сумын нэг унаа байгаа сурагтай. Өнөөх нь угаасаа тийм юм аваад ир гэвэл "Май мандарин минь" л гэнэ шдэ. Нэг унаа явахлээр сум даяараа юм захидаг чинь хошин шогоор л үзүүлцэн болохоос угаасаа тэгдийн байна лээ. Утасаа салгаад алга болчиж байгаам чинь нөгөөдүүл нь /хотод яваа сумыхан/. Ёстой тийм хувцастай тийм машинтай хүн зах дотор явжийнуу гэх нь холгүй л сураг ажиг тавиж байж л байгаа газрыг нь мэдлээ. Энэ хооронд чинь их юм болж байгаам чинь. Хадам өвгөн утасаар ярьж байна шдэ. Байна уу? Шонхор уу? Ясан Жагаа /зүгээр Жагаа гэхээр цаад хүн нь танихгүй тул хочийг нь заавал хэлэх ёстой/-н утасыг мэдэхгүй биз? Харин тийн!! За алий бичээд авъя!! Миний хүү тэмдэглээрэй /надад хэлж байгаан/. Эхлээд Жи-г нь хэл!!! /Сумыхан чинь дор хаяж 2 утастай. Нэг нь жи мобайл нөгөөх нь ямар ч хамаагүй/. Өнөөхийх нь Жи холбогддоггүй ээ. Нөгөө утасыг нь Жагаа нь мэдэхгүй. За тэгэнгүүт сумын бараг бүх хүнрүү ярьж байгаан. Энэ үнэгүй Жи чинь ёстой гоё. Батерей л сайн бол яриал байгаан. Явж явж өнөөхийн чинь утасыг олж авсан чинь би явж чадахгүй ээ. Авчруулаад өгвөл аваал ирнэ гэсэн бололтой юм яриал явчлаа. За одоо миний талаас асуудлыг зохицуулах болов. Сайн найз дотны найз Эба-руугаа ярьлаа. ЭЭЭ мань ажил дээрээ ганцаараа байна. Уул нь яваал өгдөг биз дээ /тэр үнэн шүү 2 кг хиам, 3кг ногоон огурцы, этр гээл шалдар булдар юм зохицуулуулж л байсан муу найзаараа/ гэж байна. Мэдээж арга байсан бол зохицуулах л байсан. За тэгээд миний сайн найзууд мундах юм биш нэг найзруугаа ярьсан чинь яг өнөө зах дээр чинь явж байна гэж. За мань гүйлээ одоохон гээл бажигадаж байгаа болтой юм. Аахилаал яваад байх шиг байгаан. Энэ үед өдөр өнгөрцөн байхгүй юу. Орой болж байгаан бараг л. Ямартай ч захисан юм замдаа гарлаа. Энэ хооронд нэг хүүгээ эрхлүүлэх боломж олдлоо надаа. 
Маргааш нь авчруулсан юмаа угсруулаад анзаарсан чинь Микро автобус байдаг шдэ. Зах махруу явдаг. Тэр нөхөр чинь жолооч талын 2 дугуй нь буруу резвотой байдийн байна лээ шдэ. Цаад Хүнсанаа чинь чангалсаар байгаад 5-ууланг нь тасдаад тайлчихсан байгаам шүү дээ. Мэдэхгүй чадахгүй юм чинь адармаатайн байна ёстой. Нэг иймэрдүү л паянтай яваад ирсэн чинь ядарч үхэх гэж байна. Гэхдээ би зөндөө л их юм мэдэж авсан. Бас зөндөө их юм амжуулах хэрэгтэй болсон. Тэрийг жичид нь өгүүлье. 
Хол газар явах бол хувийн бэлтгэлээ сайн хангаарай. Даа ялангуяа хань болж холыг дөтөлж байгаа төмөр хүлэг чинь найдвартай сайн байх хэрэгтэй шүү найзуудаа.

1 comment:

  1. hahahahhahaha ymr tenegiin gsn hehe. bi ch teed 300 400 km gazar gantsaaraa garaad l davhichihdag sht, hogjimoo changalj avaal 22 garahin naana mashinihaa 4n tald zogsoj bgaal duguigaa ooroo neg oshigloj uzne, sulhan sanagduul dugui zasvar orno ggui bval shuud chigeeree. bas boloogui zapas dugui danhrad ntr-ee avna sht oooroo yanzalchihdag gejugaa. mundaguu? hehe

    ReplyDelete