Blogger Widgets
Тунгаан бодоогүй юуханд ч гэсэн
Туйлын дүгнэлт битгий хий
Тусдаа өөрөө толгойтойн учир
Тулгарсан юманд сүүлд нь дугар. (Р.Чойном)

Search This Blog

Thursday, September 8, 2011

Сэтгэлд үлдсэн үг

      Энэ амьдралыг туулж явахад толгой дундуур татаад авч байгаам шиг жинтэй ганц ганцаараа өгүүлбэрүүдтэй олон таарч байсийн байна. Нээх сүртэй амьдрал үзцэн хөгшин гар гэж бодуузай. Тэртэй тэргүй хүн бүхэн ямар нэг байдлаар өөрийн явах ёстой замналаараа урагшилж, тодорхой зүйлсийг үзэж туулсан байдагийн хувьд өөрөө өөртөө бодож сэрэх нь байх л байлгүй.  Би тэдний нэг.
      Туйлын юм гэж байхгүй гэж би хэлсийн. Ах маань туйлын юм гэж байхгүй, гэвч туйлын зорилго байх ёстой гэсийн. Мэдээж хүн энэ яваа насандаа хорвоогийн бүхий л үйл явдлуудыг үзэж туулах боломжгүй. Гагцхүү өөрт оноогдсон энэ насны боломжоо үр дүнтэй, аз жаргалтай, харамсалгүй, өнгөрөөх нь чухал.Тэрний тулд аль замаар хэрхэн аж төрөх, хүрэх ирээдүй, зорилгоо тодорхойлцон байх ёстой болж таарч байгаан. Яг одоо миний хувьд өөрийн туйлын зорилгоо хайсаар л байна /чин зүрхний зорилгоо/.
     Хүмүүс хорвоогийн олон үйл явцыг үзэж туулж хөгжиж явсаар цаашид ахих боломжгүй болсон үедээ юу гэж боддог юм болоо? Өнгөрснөө эргэж хараад нэг дүгнэлт эргэцүүлэлд автдаг нь гарцаагүй. Тэр дундаас тэдний сонгосон зам өөрт нь аз жаргал өгч, үр дүн гаргасан, харамсалгүй амьдралын замналд хүргэсэн тэр эцсийн цэг дээрээс харахад юу хамгаас чухал байсан бэ гэдэг нь надад их сонин байх юм. 
      Хүмүүс алдсан бол тэр алдааг нь ор тас хаяаад ололт амжилтыг нь өөртөө наамаар байдаг. Гэтэл би тэдний ололт амжилт аз жаргал юу байсийн болоо гэж бодоод ерөөсөө олохгүй юм. Үзэж туулаагүй болохоороо мэдрэгдэх мэдрэмж гэж алга. Яг одоо надад байгаа бүхэн аз жаргал авчирсан хэдий ч цаашаа л мацах гээд байгаам шиг санагдаад байхийн. Энэ насны амьдралыг илүү илүү ихийг хайж түүнийг олох гэж зориулах уу? Эсвэл олсон зүйлсдээ өөрийн хувь төөргөөр тохиолоо гэж бодоод сэтгэлээ хангалуун байлгаж амьдралаа төгсгөх үү? 
Яг үнэндээ бол би илүү ихрүү нь тэмүүлмээр байгаан. Би илүү ихийг үзэж туулж, илүү их зүйлд өөрийн хүч хөдөлмөрөө шингээж, илүү их хүнд тус нэмэр болж амьдармаар байна. 
Тэгсэн хэрнээ одоо байгаадаа хүрэлцэхгүй л......

/сонголт бүр сонголтыг дагуулсаар/

No comments:

Post a Comment