Blogger Widgets
Тунгаан бодоогүй юуханд ч гэсэн
Туйлын дүгнэлт битгий хий
Тусдаа өөрөө толгойтойн учир
Тулгарсан юманд сүүлд нь дугар. (Р.Чойном)

Search This Blog

Sunday, January 1, 2012

Зурхай - Нохой

Нохой: 1946, 1958, 1970, 1982, 1994, 2006
     Нохой хэзээ ч амардаггүй, дандаа харуулд байдаг. Дотоод сэтгэлээ илэрхийлэх нь ховор нохой жилтэн туйлын зөрүүд. Хурц шүүмжлэлтэй тул бусад нь түүнээс зай барина. Заримдаа шүүмжлэл нь хэтэрсэн ч байдаг. Байгалаас заясан шударга зан нь түүнийг үнэнч шударгын тууштай тэмцэгч болгоно. Түүхээс харахад, эрх чөлөө, шударга ёсны тэмцэгч нарын дийлэнхи нь нохой жилд төрсөн байдаг. Нохой жилтэн хэзээ ч шударга бус эсвэл хууль бус зүйлийг талд орохгүй. 
     Бусдын төлөө гэсэн сэтгэлгээ хамгийн их хөгжсөн амьтан учир хамгийн их хүндэтгэл хүлээдэг. Хошин шогч зан нь олны анхаарлыг нохой жилтэнд татах боловч өөрөө олон нийт цугларсан газарт дургүй. Сэтгэл хөдлөл багатай хүйтэн харагдах боловч түүнд хүнд байж болох сайн сайхан чанарууд бүгд л бий. Найдвартай, даруухан, хариуцлагатай, хэзээ ч урвахгүй. Нууц хадгалах тал дээр нохой жилтнээс илүү хүн байдаг болов уу. Хүнийг сонсох чадвараар бусдаас илүү тус бусдын итгэлийг авдаг. 
     Гүн гүнзгий ухаантай боловч өөрийн санааг тэр болгон илэрхийлж чаддаггүй. Оюун чадавхи өндөр хөгжсөн тул амьдралын материаллаг талыг тэр бүр анзаардаггүй хэдий ч мөнгө хөрөнгө шаардлагатай үед хэзээ ч тусламж авахгүй өөрийгөө дээд зэргээр болгоно. 
     Энэ жилд төрөгсөд сайн удирдагч. Үйлдвэрлэгч, санваартан, хүмүүжүүлэгч болж чадна. Шулуун шударга зан, ажиллах чадвар нь түүнийг бусдын дунд онцгой содон харуулна. 
     Хайр дурлалд цэвэр ариун, шударга, үнэнч. Морь, бар жилтэнтэй нийлбэл амьдрал нь тэгш, тайван өнгөрнө. Өдөр төрсөн нохой жилтэн шөнө төрсөнөөсөө тайван, амгалан байна.

No comments:

Post a Comment