Blogger Widgets
Тунгаан бодоогүй юуханд ч гэсэн
Туйлын дүгнэлт битгий хий
Тусдаа өөрөө толгойтойн учир
Тулгарсан юманд сүүлд нь дугар. (Р.Чойном)

Search This Blog

Sunday, January 1, 2012

Зурхай - Гахай

Гахай: 1947, 1959, 1971, 1983, 1995, 2007
     Хэрээс хэтэрсэн үнэнч, тусархаг гахайд та итгэж болно. Гэхдээ зөөлөн, сул дорой байдал нь зөвхөн гаднах төрх. Амар амгалан царай дор эрх мэдэлд дуртай хүн байдаг гэдгийг гахай жилтний тухайд мэдэж явах нь илүү биш юм. Аливаа зорилгод хүрэхийн тулд өөрт байдаг бүх хүч чадлаа зарцуулна. Хэрэв гахай жилд төрсөн хүн ямар нэгэн шийдвэр гаргасан бол түүнийг юу ч зогсоож чадахгүй. Гэхдээ шийдвэр гаргахаас өмнө маш удаан бодож, боломжийн бүх л эрсдэлийг тооцохыг хичээнэ. Зарим тохиолдолд удаан бодсоор ажлаа алддаг. Байгалаас заяасан сайн тогоочийн авъяастай ч өрсөлдөх сэтгэлгээгээ тэр болгон харуулдаггүй. 
     Гахай жилтэн цөөн найз нартай ч эдгээр нь насан туршид хамт байна. Зугаатай сайн нөхөр, олны дунд сонирхолтой байж, нэг яриад эхэлбэл сэдвээ суустал нь ярьж санаа нь амардаг.
     Гахай жилийн эмэгтэйчүүд бэлэг өгч, баярт үйл явдал зохион байгуулах дуртай. Гэрийн сайн эзэгтэй гахай жилтэй эмэгтэй танд сэтгэлтэй бол хэзээ ч тантай маргахгүй. Энэ жилд төрсөн эмэгтэйчүүд сайн эх болдог. 

     Мэргэжлээс үл хамааран гахай жилтэн ямарч ажилд сэтгэл гаргаж дуустал хийдэг. Мэдрэмж сайтай гахай жилийнхэн урлаг, утга зохиолд амжилт олдог. Материаллаг талаас өөрийн амьдралд шаардагдах зүйлсийг тэд хялбар олно. Гахай жилд төрөгсөд амьдралын турш тусламж дэмжлэг авснаар санхүүгийн салбарт амжилт олох магадлал өндөр байдаг. 
     Гахай жилтэн оюуны өндөр чадавхитай. Маш их хэмжээний ном уншдаг ч харамсалтай нь замбараагүй, тааралдсанаа уншдаг. Гаднаас харахад мэдлэг, боловсрол өндөр харагддаг ч өнгөцхөн байх нь ховор биш юм. 
     Тэдний амьдралын эхний хэсэг тайван өнгөрөвч гэр бүлийн амьдралд асуудал гарч болзошгүй. Гэхдээ угаас нэрэлхүү гахай жилтэн нэг ч хүнээс тусламж гуйхгүй ганцаар асуудлыг шийдвэрлэхийг хичээнэ. Хайр дурлалын хувьд гахай жилд төрсөн хүмүүсийг бусад нь хайрлах боловч хуурах явдал бас цөөнгүй гарна. Туулай, хоньтой нийлбэл эерэг сайн. Могой жилтнаас болгоомжлох хэрэгтэй. 

2 comments:

  1. utgagui teneg zurhaih yugaa hiigeed copy dood suudiin, delhii dr bgaa & terbum iluu humuus 12 jil, 12 ordod huvaagdaad amidardag gevel unen onigo. Utgagui yum. Ter iveel jil, bas yu bilee surug jil biluu bugd bull shit.

    ReplyDelete
  2. :P
    Баабарын өрнийн зурхайн талаар хэлсэн үг байна шдэ.

    ReplyDelete