Blogger Widgets
Тунгаан бодоогүй юуханд ч гэсэн
Туйлын дүгнэлт битгий хий
Тусдаа өөрөө толгойтойн учир
Тулгарсан юманд сүүлд нь дугар. (Р.Чойном)

Search This Blog

Sunday, January 1, 2012

Зурхай - Мич

Мич: 1944, 1956, 1968, 1980, 1992, 2004
     Нийтэч, тусархаг, олны дунд содон харагдаж чадах мич жилтэн харамсалтай нь бусдыг үл тоомсорлосон дээгүүр үзэлтэй, зальтай, зөвхөн хувийн ашиг сонирхолыг бүхнээс урдаа тавьсан байдаг. 

     Мич жилтэн мэдлэгт тэмүүлдэг нэгэн, маш олон зүйл уншиж, хорвоод юу болж буйг мэдэх гэж зүтгэдэг. Ой сайтай мич сайн боловсрол эзэмших нь цөөнгүй. Энэ чанар нь замбараагүй мичийн амьдралд тус нэмэр болдог. Мич жилтэний сэтгэх чадвар маш сайн хөгжсөн тул ямар ч байдалд асар богино хугацаанд шийдвэр гарган хүнд байдлаас гарч чаддаг. Санхүүгийн томоохон асуудлыг шийдвэрлэх, өөрөөр хэлбэл, гүйлгээ ухаан шаардсан ажилд мичүүд онц сайн ажилтнууд байдаг. Сайн боловсрол эзэмшсэн бол улс төр, дипломат, худалдаа, үйлдвэрлэл г.м. нийгмийн бүхий л салбарт мич амжилт гаргах чадвартай. 

     Хувийн сонирхолд нийцэж буй тохиолдолд мич жилтэн хаана ч, хэзээ ч худал хэлэхэд бэлэн байдаг. Хариуцлага хүлээхгүй гэсэн тохиолдолд уг жилд төрсөн хүмүүс өөрийн төлөө шударга бус үйлдэл хийхээс буцдаггүй. Зарим нэгэн мич жилтнийг уг жилд төрсөн хүмүүс өөрийн төлөө шударга бус үйлдэл хийхээс буцдаггүй. Зарим нэгэн мич жилтнийг уг чанар нь буруу замаар будаа тээхэд хүргэдэг ч энэ жилд төрсөн хүн бүр худалч, зальжин гэвэл өрөөсгөл ойлголт болох бизээ. Ер нь юу ч болсон эдгээр хүмүүст уурлаад хэрэггүй, учир нь мичнүүд хүн татах увидастай. Олон төрлийн муу талтай ч мич жилтэнтэй хурц ухаанаас нь болж үерхэх нь олонтой. 
     Аливаа юмнаас амархан уйддаг мич жилтэнтэй хайр дурлалд аз тохиох нь ховор ч олон хүүхэдтэй болдог. 
     Амьдралын эхний үед мичүүд аз жаргалтай байх бол 2 дахь хэсэг бүтэл муутай, харин амьдралын эцэст ганцаар өнгөрөөх магадлал өндөр.

No comments:

Post a Comment