Blogger Widgets
Тунгаан бодоогүй юуханд ч гэсэн
Туйлын дүгнэлт битгий хий
Тусдаа өөрөө толгойтойн учир
Тулгарсан юманд сүүлд нь дугар. (Р.Чойном)

Search This Blog

Sunday, January 1, 2012

Зурхай - Хонь

Хонь: 1943, 1955, 1967, 1979, 1991, 2003
     Байгальд дуртай, биеэ авч явах чадвар бүхий хонь жилтэн гутранги үзэлгүй, сандруу, юм болгонд эргэлздэггүй байсан бол 12 жилийн хамгийн сайхан жил байсан болов уу. Өөрийн амьдралдаа хэзээ ч сэтгэл хангалуун бус хонь нь хүрээлж буй орчиндоо хувирамтгай аашаар сөргөөр нөлөөлж хүмүүсийг залхаадаг. Хонь жилтэн мухар сүсэгтэй байх нь их, ер бусын зүйлд итгэж сонирхдог. Зөөлөн, тусархаг, өгөөмөр хүмүүс энэ жилд төрдөг.
     Сахилга батын хэмжүүр огт үгүй, цаг барина гэсэн ойлголтгүй хонь жилтэн хүсвэл бусдад таалагдаж чаддаг. Эрсдэлээс хамгаалсан өчүүхэн зүйлд байсан тохиолдолд эдгээр хүмүүс нь орчиндоо дасан зохицох чадвар өндөртэй. Өөрт нь зөвлөж, чиглүүлж, өөрийг нь удирдаж, зовлонг нь сонсож байвал дуртай хонь жилтэн аль чиглэлийг сонгохоо хэзээ ч өөрөө мэддэггүй, бусдад найдаж явдаг юм. Хонь жилтэнгүүд хариуцлага бага, урдирдах чадвараар тааруу ч аливаа нэг салбарт нэрд гарах нь ховор тохиолдол биш. Энд нэр ухаалаг, гэхдээ хэзээ ч эхний эгнээнд явахгүй, хонь жилтэнд удирдагч хэрэгтэй. 

     Худалдаанаас хол байхыг эртний судлаачид зөвлөж байна, угаасаа худалдааны авъяасгүй хонь жилтнээс юм худалдаж авах нь бараг үгүй. 
     Хонь бол эмэгтэй хүнд зохистой жил. Тайван, баян тансаг гэр бүлийн амьдрал эсвэл найз нөхрийг мөрөөдөгч хонь жилтнүүдээс зартай нууц амраг, олны хайрыг хүлээсэн жүжигчин, цуут зохиолч нар гарах нь цөөнгүй байдаг. Тэдний хувьд их зүйл аз завшаанаас хамаардаг гэвэл хилсдэхгүй билээ. 
     Хонь жилтэн амьдралын турш хайр дурлалын асуудалтай орооцолдох бөгөөд тайван амьдрал үзэхгүй нь олонтой. Гахай, морь, туулайнууд хонь жилтэй эерэг сайн. Бусад жилийнхний хувьд хонь жилд төрөгсөдийн олон ааш давж гарахгүй саад юм.

No comments:

Post a Comment