Blogger Widgets
Тунгаан бодоогүй юуханд ч гэсэн
Туйлын дүгнэлт битгий хий
Тусдаа өөрөө толгойтойн учир
Тулгарсан юманд сүүлд нь дугар. (Р.Чойном)

Search This Blog

Sunday, January 1, 2012

Зурхай - Морь

Морь: 1942, 1954, 1966, 1978, 1990, 2002
     Морь жилтэн өөрийгөө сайхан талаасаа харуулж чаддаг. Олон нийтийн цуглартсан газар (концерт, театр г.м.) байх дуртай. Сайхан зантай, яриа их, нүдэнд дулаахан морь жилтэн хүмүүст таалагддаг. Хүмүүсийг удирдах чадвартай морь жилтэн улс төрд орсоноор амжилт олно. Морь жилд төрөгсөд оюуны болон биеийн хөдөлмөрийг ялгаагүй эрхлэх чадвар бүхий хүмүүс байдаг. Морь жилтэн ухаанаас илүү авхаалжтай байдаг, өөрөө ч үүнийгээ мэддэг. Энэ нь тэдгээрт өөртөө итгэлгүй байх нэг үндэслэл болдог ч олны өмнө өөртөө итгэлтэй харагдаж чаддаг. 
     Морь жилтэн халуун цустай. Энэ чанар нь тэдгээрийн хувьд хор хөнөөлтэй бөгөөд уураасаа болоод хүрсэн зүйлдээ алдах нь элбэг тохиолддог. Аливаа ажилд амжилтанд хүрэхийг хүсвэл морь жилтэн уураа барих хэрэгтэй. Олон ааштай морь жилтэн аливаа нэгэн ажлыг эхлэн дуусгахгүй хаяг нь элбэг. Хэсэг хугацааны дараа нөгөө ажлаа шинээр, шинэ эрч хүчээр эхэлдэг нь энэ жилд төрсөн хүмүүсийн сайн тал нь биш юм. 

     Морь жилд төрсөн хүмүүс хувиа хичээгч нар юм. Ямар нэгэн зөвлөгөө сонсох, авах дургүй эдгээр хүмүүс зөвхөн өөрт хэрэгцээт зүйлийг сонирхон, өөрийн зорилгодоо хүргэхийг эрмэлзэн , бусдыг үл тоон зүтгэдэг ч түүний ажлын үр дүнг бүгд хүртэнэ.
     Эсрэг хүйсийн хүнтэй харьцахдаа морь жилтэн бууж өгдөг, хайр дурлалын төлөө бүхнийг хаяхад бэлэн байдаг. Иймээс ч тэд амьдралдаа алдах нь элбэг, уг зангаасаа салж чадсан тохиолдолд амжилт гаргаж, аз жаргалтай байх бүрэн үндэслэлтэй. Морь жилд төрсөн хүмүүс бар, нохой жилд төрөгсөдтэй сайн холбоо тогтоож чаддаг. Ямар ч тохиолдолд хулганатай холбогдох нь хоёр талдаа харш.
     Морь жилтний амьдралын өсвөр болон дунд үе олон гэнэтийн тохиолдлоор дүүрэн байх боловч насныхаа 3 дахь үедээ тайван амьдралдаа шилжинэ.

No comments:

Post a Comment