Blogger Widgets
Тунгаан бодоогүй юуханд ч гэсэн
Туйлын дүгнэлт битгий хий
Тусдаа өөрөө толгойтойн учир
Тулгарсан юманд сүүлд нь дугар. (Р.Чойном)

Search This Blog

Monday, April 2, 2012

Хаагуур явснаа хэлэх үү?

Цанын бааз орж гулгасийн би. Яахав хүмүүс ихэвчлэн цанаар л гулгадаг юм байна. Олны жишиг дагаад яахуу гэж бодоод Snowboard /цаашдаа хавтан гэе/-р гулгаж үзлээ. Учрыг нь олох гэж нилээн л юм болсон. Одоо ч тэгээд өвөл дуусчлаа даа. Уул нь ахиад нэг гулгачуул гэж бодсон амжку юм шиг байна. 

За тэр яахуу. Над шиг анх удаа гулгаж үзэх гэж байгаа нөхдүүдэд тус болох үүднээс ганц 3 юм бичье гэж бодлоо. 
Хавтангаа сонгоход баруун эсвэл зүүн талаараа гулгадаг рефлексээ бодох хэрэгтэйн байна. Өөрөөр хэлбэл баруун хөл урд хэсэгтээ юу зүүн хөл урд хэсэгтээ юу гэдгээ. Би лав 2 талаараа гулгасан. Яагаад энийг асуугаад байна вээ гэхлээр баруун болон зүүн хөлний байрлал нь цаанаасаа тохируулагдчихсан хавтан ч байна, хоёр хөлнийхөө аль алины байрлалыг тохируулдаг ч хавтан байна. Минийх аз болж 2 хөлний тохируулгатай байсан болохлээр их эвтэйхан байсан. 
Хавтангаа хөлний байрлалаас хамааруулаад баруун эсвэл зүүнээ сонголоо. Одоо харин өөрийн хөлний хэмжээндээ таарсан гутал, хавтан сонгоно. Миний өндөр 181см, оногдсон хавтан маань 35см-н өргөнтэй, 155см-н урттай, "L" размерийх байсан. 
Зориулалтын хувцас авсан нь дээр юм байна лээ. Адаглаад норохгүй. Бас хамгаалалтын малгай авчуул хэрэгтэй л юм байна лээ. Өвдөг, тохойвч, өгзөгөвч бол бүр зүгээр. Хэ хэ өгзөгөвч гэж хэтрүүлэг шүү. 

Сургалтын талбай дээр туршилт хийж хэд явсан. Цаныг бодвол унах юм бол нилээн ширүүхэн юм болж байсан. Ялангуяа ар талруугаа унахад их хэцүү. Тиймээс унах техникээ ч тодорхойлцон байх нь хэрэгтэй. Би ч анх бөгснийхөө ясаар хоёр сайн унаж авсан 3 хоногтоо л хүндүүр нь гарахгүй байсан. Жоохон туршлага дутсан л даа. Жоохон гэж ямар ч туршлагагүй. Жолоодох учраа олохгүй нилээн зүдэрсний эцэст гулгаад явж байхдаа утас шөрмөсөө халааснаасаа гаргаж ирээд ярьж марьж этр хэ хэ. Хөөрөөд байгаан бишүү. 
Жолоодох арга нь хатуу цасан дээр бол өлмий болон өсгийгөө зөрүүлж өргөнө. Баруун хөлийн  өсгийгөө өргөхөд, зүүн хөлийн өлмийгөө өргөх жишээтэй. Эсэргээр нь зөрүүлээд хийнэ. Ингээл жолоодож чаддаг боллоо. Амархандуу :P
Хоёр удаа онигоонд орсон. Лифтээр дээшээ өгсөөл дээрээс нь гулгах санаатай өнөөхөө хөлдөө бэхэлчээл хөдөлж цөхөөл байжийсан чинь хэдэн цанатай нөхдүүд /маньтайгаа адилхан анхан шатныхан/ "Өө наа бөрдчингуудаа эхлээд явуул эхлээд явуул" этр. Манийг лаг аймар гулгадаг гар байна гэж бодсон нь лавтай. Тэгээд хүмүүс эхлээд яв гээд байхад үгүй гээд гүрийгээд байлтай биш гулгаадахсан чинь 5 алхам хүркү хурдаа аваад хяналтаас гараад явчиж байгаам чинь. Сандараал доошоо суух аядаад чичигнээд явжийсан чинь хөлийн гишгигдэлээ тааруулаагүйн улмаас яасан байх нь уу? цасанд тээглээд нисээл явцан байх нь байна шдэ. Ёоо тэр элэг дэлүү яг бяцрах гэж байгаам чинь хэ хэ. Өвдөг мөвдөг бол байхгүй ээ угаасаа нил өвчин хэ хэ. Аргагүй шдэ сургалтын талбай дээр л унаж эхэлсийм чинь. 
Заа тэгээд эхний уналт таван метрийн дотор эхлээл, замыхаа талд хүрэхэд аль эрт арав шахам унацан байгаам чинь. Сүүлдээ больдог ч юм билүү гэж бодоод замых нь хажууд хэвтэж байлаа. Тэгсэн чинь нөгөө "бөрдчингуудаа явуул" гэсэн нөхдүүд хоёр дахь удаагаа бууж этр. Уралдаанаар бол одоо тойргоор хожигдож яваамуу хаашайн. Тэгэнгүүт гэнэт нэг санаа харван орж ирж байгаам чинь. Тэрийгээ хэрэгжүүлсийн би. Найзын маань хэлж байгаагаар бол лифтээр өгсөж явсан хүмүүс бүгдээрээ баруун тийшээ харцан байсан гэхийг бодоход би ч нилээдгүй анхаарал татаж, атаархал төрүүлсэн бололтойм шиг байна лээ. Яасан гэхлээр цасны хавтанг тайлаад өгзөгөн доороо хийгээд яасан байх нь уу? Гулгасан байх нь байна шдэ. Яг чаргаар гулгаж байгаам шиг. Салхи татуулна ч гэж юу байдийн, цан хүүрэг савсуулна ч гэж юу байдийн. Ёстой гоё. Ямартай ч дээд хурдаа тогтоосоон. 

Одоо хэд гулгасны дараа хурдаа сааруулах, хүссэн газарлуугаа залуурдах зэрэг асуудлууд эмх цэгцэндээ ороод ирлээ. Налуу хэсгээс нь хурдаа сааруулж явж явж дунд хэсгээс нь эрчээ аваад гулгаж этр. Яахав анхлан суралцагч л болсон хойно гэнэ алдаад дундаас доохоно хэсэгт нэг унаад авлаа. Босч ирээд цааш үргэлжлүүлэн гулгах гэсэн чинь яасан байх нь уу? Явдаггүй байх нь байна шдэ. За цана бол хамаа ч алга. Таяг маягаараа түлхэж, татаад аргыг нь олчино. Энэ цасны хавтан чинь хоёр хөлөө бэхэлцэн болохлээр чинь алхаж гишгиж ч болохгүй тушаатай. Ерөөсөө гулгаж өгдөггүй шүү. Дээшээ гарахдаа таяг авъя гэдэг ч байж уу этр олон юм бодогдож этр. Гэхдээ өнөөх чинь арга эвийг нь олчихдог болохоороо бас нэг мэргэн санаа гаргав. Доошоо тонгойнгуутаа шууд хоёр гараараа цасан дээр самардаж байна шдэ. Ямартай ч урагшилж байна аа. Хурдны хувьд бол авах юм байхгүй. Яст мэлхий ч гэж юу байдийн.....
Хэсэг самардсаны хүчинд эрч хүчээ аван цааш гулгалаа. Харин найзын хэлсэнээр лифтээр өгсөж яваа хүмүүсийн толгой бүгд баруун тийш харсан байсан гэсэн шүү хэ хэ  :P











































































3 comments:

  1. Би энэ цас мөсний оронд ирчээд нэг ч гулгаж үзээгүй ш дээ. Монголд очиж байгаад үзэхээс. Чи наадхаа зааж өгөөрэй.

    ReplyDelete
  2. харин энүүгээр гулгаад сурчихвал үнэн кайфтай юм шиг байгаан, зүгээр биеийн жингээ зөв хуваарилаад сурчихвал энерцээрээ л яваад өгөхийм шиг байна лээ.

    зураг дээр байгаа залуу күүл залуу байна

    ReplyDelete
  3. Хэ хэ.
    Нэг асуудал байна. Зогсчихвол миний заасан хичээлийг л хийх болно доо. Сайн тонгойдог байх хэрэгтэй :p

    ReplyDelete