Blogger Widgets
Тунгаан бодоогүй юуханд ч гэсэн
Туйлын дүгнэлт битгий хий
Тусдаа өөрөө толгойтойн учир
Тулгарсан юманд сүүлд нь дугар. (Р.Чойном)

Search This Blog

Wednesday, April 4, 2012

Харцуулын дэлгүүр...

Саяхан нэг өвөрмөц дэлгүүр нээгдсэн байна.
Нэр нь "ХАРЦУУЛЫН ДЭЛГҮҮР". Гэхдээ эрэгтэйчүүдийн бараа биш, харин жинхэнэ утгаараа эрэгтэйчүүл худалдаалагдах гэнэ. Учир нь эндээс эмэгтэйчүүд, өөртөө таалагдсан эрэгтэйг худалдан авч болох гэнээ.
Одоо тус дэлгүүрээр үйлчлүүлэх журмыг танилцуулъя.
1. Та энэ дэлгүүрээр зөвхөн нэг удаа үйлчлүүлнэ.
2. Дэлгүүр 6 давхар бөгөөд давхар дээшдэх тусам "барааны" чанар сайжирна.
3. Үйлчлүүлэгчид аль нэг давхраас "бараа" худалдаж авах, эсвэл дараагийн давхар руу өгсөх үүрэгтэй.
4. Доод давхар руу буцаж сонголт хийхийг хориглоно.

Одоо нэгэн үйлчлүүлэгч хэрхэн бараа сонгож худалдан авсан тухай сонирхуулъя.
Нөхөр хайж буй нэгэн эмэгтэйг нэгдүгээр давхарт ороход “Тодорхой эрхэлсэн ажилтай эрчүүд” гэсэн бичиг байж. Мань хүүхэн шууд хоёрдугаар давхарт гарав. Тэнд “Тодорхой эрхэлсэн ажилтай, хүүхдэд хайртай эрчүүд” гэсэн бичиг байлаа.
Хүүхэн гуравдугаар давхарт гарав. Тэнд “Тодорхой эрхэлсэн ажилтай, хүүхдэд хайртай, эхнэртээ үнэнч эрчүүд” гэсэн бичиг байхыг харан зогтуссан боловч дээш өгслөө.
Дөрөвдүгээр давхарт “Тодорхой эрхэлсэн ажилтай, хүүхдэд хайртай, эхнэртээ үнэнч, гэрийн ажилд сайн эрчүүд” гэсэн бичиг байлаа. Гэсэн ч үйлчлүүлэгч эмэгтэйн сэтгэл дээд давхарт тэмүүлэв.


Тэрбээр тавдугаар давхарт гарлаа... Тавдугаар давхарт “Тодорхой эрхэлсэн ажилтай, хүүхдэд хайртай, эхнэртээ үнэнч, гэрийн ажилд сайн, архи тамхи хэрэглэдэггүй эрчүүд” гэсэн байв. Bay!!! Хүүхэн энэ давхраас бараа сонгох гэснээ сүүлчийн давхар руу гарахаар шийдэв.
Хамгийн дээд давхарт гарч иртэл:
гэсэн бичиг өлгөөтэй байлаа!!!


Энэ дэлгүүрийн хажуу талд нь дээрх дэлгүүртэй яг адилхан журамтай “ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ДЭЛГҮҮР” байх бөгөөд тэр дэлгүүрийн нэгдүгээр давхарт “Гэр бүлдээ халамжтай” эмэгтэйчүүд, хоёрдугаар давхарт “Гэр бүлдээ халамжтай, нөхөртөө үнэнч” хүүхнүүд байдаг гэнэ. Одоохондоо нэг ч эрэгтэй хүн хоёр давхраас дээш гараагүй байгаа гэнэ лээ…

3 comments:

  1. Арай ч дээ үгүй байлгүй дээ. Эрчүүд бүгд Мисс үрүү гүйдэг биз дээ худлаа юмуу кккккккккккккккккк

    ReplyDelete
  2. Мисс-рүү гүйдэг гэж бодохгүй байна оо. Илүү ихийг эрэлхийлж харцуулын дэлгүүрээр олон удаа үйлчлүүлэх сонирхолтой бүсгүйчүүлийг харин наад нэрлээд байгаа ангилалд чинь оруулчмаар санагдлаа.

    ReplyDelete
  3. unen unen bi lav deeshee garch uzmeer l sanagdah bsan

    ReplyDelete