Blogger Widgets
Тунгаан бодоогүй юуханд ч гэсэн
Туйлын дүгнэлт битгий хий
Тусдаа өөрөө толгойтойн учир
Тулгарсан юманд сүүлд нь дугар. (Р.Чойном)

Search This Blog

Thursday, November 1, 2012

Зөв харилцааны цагаан толгой

     Хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй харилцахад зарим тохиолдолд зөв харьцаагүйгээс таагүй сэтгэгдэл төрүүлэх, үл ойлголцох, гомдоох зэрэг хүндрэл гардаг учраас энэ талаар нэг мэдээлэл оруулъя гэж эртнээс бодож байсийн. Хайж олсон зүйл маань зөв харилцааны цагаан толгой буюу 2009 онд Монгол улсын Хүний Эрхийн Үндэсний Комиссоос гаргасан ном байна. Харамсалтай нь номны 2-р хуудсан дээр ".....Дахин хэвлэх, хэсэгчлэн ашиглахдаа Хүний Эрхийн Үндэсний Комиссоос зөвшөөрөл авна" гэсэн байсан нь хүний эрхийн комисс нь өөрөө ном гаргасныхаа ач холбогдлыг бууруулчихсан юмуу даа гэх сэтгэгдэл төрлөө. Гэхдээ би блог дээрээ зөвшөөрөлгүйгээр зурган хэлбэрээр орууллаа. Энэ нь аль нэгэн байгууллага, хүвь хүний ашиг сонирхолыг зөрчин, хуулийг үл ойшоосон хэрэг биш бөгөөд хүний нийгэмд байх ёстой, бүгд мэдэж, хэрэгжүүлбэл зохих зөв харилцааны хэм хэмжээг өдөр тутмын амьдралдаа бас ойр орчиндоо хэрэгжүүлэхийг уриалан дуудаж буй эерэг үйлс хэмээн ойлгож байна. 

Хүндэт уншигч авхай та хэрэв энэ бичлэгийг уншиж байгаа бол бусдад түгээн дэлгэрүүлэх үйлсэд хүч нэмэн сэтгэл зүрх, гар биеэрээ хамтран зүтгэнэ гэдэгт итгэж байна. 























Эх сурвалж: http://www.mn-nhrc.org




2 comments:

  1. Надад бас байдаг ном. Энэ номыг уншаад ойлгож тусгаж авдаг нь байдаг бол сайн л байна гэхгүй юу. Ажил нь сайн ууууу????

    ReplyDelete
  2. Ном байдаг нь ч яах вэ. Ингэх ёстой гэж мэддэг ч хэрэгжүүлдэггүй хүмүүсд санаж сэрэх боломж олгож байна гэж бодож байна шүү дээ. Хүн хэлэхээс нааш, цаас чичихээс цааш гэдэг бус уу найз минь. Найз нь ойрд ажил ихтэй л байна.Цаг хугацаа давчуухан ч юм шиг, зорьсон ажил хэмжээгүй ч юм шиг л явж байна дааа хэ хэ

    ReplyDelete