Blogger Widgets
Тунгаан бодоогүй юуханд ч гэсэн
Туйлын дүгнэлт битгий хий
Тусдаа өөрөө толгойтойн учир
Тулгарсан юманд сүүлд нь дугар. (Р.Чойном)

Search This Blog

Friday, November 2, 2012

Эрүүл мэндээ бодох хэрэгтэй

Зиак цаадах чинь энэ намар гэхэд гурван ч удаа эмнэлэгт шинжилгээ домнолгоо хийлгээд авах шив. Европ анагаахын эмнэлэгээс авхуулаад уламжлалт эмнэлэгт хүртэл хэвтээд авсан бөлгөө. За миний биеэ энхрийлсэн тухай ч яахуу. Блог дээрээ "Ходоод өвдөх хэд хэдэн шалтгаан байгаа" гэсэн бичлэг оруулж байсан маань сүүлийн үед их олон хандалттай болоод байгаад сэтгэл жоохон эмзэглээд байх шиг..
Бичлэг орсноос хойш нэгэнтээ 5900 гаруй удаагийн хандалттай болоод амжсан байхийн. Миний энэ муу навтасыг тоож салхи сэвэр оруулах хүн ч уул нь цөөн л дөө. Тэгтэл энэ бичлэгийн хандалт ихсээд байгаа нь найзуудаа, залуусаа, ахан дүүсээ та хэдийн минь бие сэтгэл ээ энхрийлүүштэй болж шүү гэдгийг сануулах хэрэгтэйг илтгээд байх шиг. 
Хүний хоол боловсруулах систем чинь энэ бие мах бодийг хөдөлгөх, эрч хүч, энерги өгөх үндсэн суурь болдог юм шүү. Тиймээс муу олгойгоо ч тээр шаалгүй, авхуулалгүй арчилж тордохоос эхлүүлээд биеэ нэг энхрийлээд аваарай. Эрүүл биед саруул ухаан гэж.....
За тэгээд сургааль номлол айлдах яахуу.
Манай ажлаас зардалыг нь даагаад хэдэн шинжилгээ, үзлэг оношлогоо хийлгүүлж байгаан. Очиж шинжилгээгээ өгөхгүй бол авдаг хэдтэй чинь ярина гэдгээ боловсон хүчингийн ажилтан нэгэнтээ хатуу сануулаад авсан хойно очхоос гээл өнөө өглөө сажиллаа шд. Гол нь өглөө нойрондоо нүд аниатайгаараа яаж яваад ч юм 00-н өрөөний суултуур дээр очоод мордоодхож өнөө гайхал чинь. Морь харж дуусах шахаж байхдаа "шээсний шинжилгээ" гэдгээ санав. Урьд өдөр нь шээсээ хийгээрэй гээд нэг улаан тагтай, гадуураа гялгар цаастай хуванцар сав өгсөнийг нь гадуур хүрэмнийхээ халаасанд хийгээд хувцасны өлгүүртээ залчихсан байдаг....
Асуудал ч ургалаа шүү. За дүүрсэн хэрэг гэж бодоод очиж аваад эцсийн амьсгаагаа шавхаад балга хэртэй юм шахаж орхилоо. Нандигнан боогоод эмнэлэг явахдаа гадуур хүрэмнийхээ халаасанд хийцэн байсан өнөө гайхал чинь асгарчиж. Исто балай....
Нөгөө балга юм чинь нулимцан юм шиг багахан болчиж. Угийн амарцар, хамаа намаагүй жалчдаг хүн чинь яахуу дээ баахан хүмүүсийн дунд "Өө асгарчиж балайн" гээл дуу хадааж орхив. Хүмүүс ч маниас нөгөө юу үнэртээд байгаа аятай л шивэр авир хийгээд.... :Р
Ямар хамаатайн... Тоохгүй шд. Эмчээс нь энэ болох болуу гээд нөгөөхөө харуулсан чинь инээд алдаал аваад цааш нь хийчинэ билээ. Маргааш хариу нь яаж гарахийн бүү мэд. Өмнө өгсөн олон шинжилгээнийхээ хариутай тулгаж эмнэлэг, эрүүл мэндийн газрын чанарын асуудал ямар түвшинд байгаад үнэлэлт дүгнэлт хийнээ яадийн.

2 comments:

  1. Ваахахахахах энэ залуу валиарчээ :)

    ReplyDelete
  2. Кккк ямар хамаатайн....

    ReplyDelete