Blogger Widgets
Тунгаан бодоогүй юуханд ч гэсэн
Туйлын дүгнэлт битгий хий
Тусдаа өөрөө толгойтойн учир
Тулгарсан юманд сүүлд нь дугар. (Р.Чойном)

Search This Blog

Friday, November 23, 2012

Сэр.....

Залуу машинаа чамбайлан арчиж байлаа. Хүү хажууд нь очоод газраас чулуу авч машиныг нь зурж гарлаа. Залуу гартаа том түлхүүр байсныг ч анзаарах сөхөөгүй хүүгийнхээ гарлуу хэд хэд цохиод авлаа. Гар нь цөөнгүй газраа хугарсан хүүгээ авч яаран эмнэлэг рүү явсан ч хүүгийн гар эдгэхээсээ өнгөрч ээ. Эмч нар түүний хурууг тайрах шаардлагатай тухай сонссон эцэг хүүгийнхээ нүүр рүү ч харж зүрхлэхгүй байв. Хүү "аав аа? миний хуруу дахиж ургах болов уу" гэж асуухад залуу юу гэх учраа ч олсонгүй. Дэмий л машиныхаа хажууд очин толгойгоо шаан зогсохдоо хүүгийнхээ зурсан зураасыг харахад "аавдаа хайртай" гэсэн бичиг байлаа.


Хүмүүс хайрлагдаж
Эд юмс хэрэглэгдэх ёстой бол өнөө цагт эд юмс хайрлагдаж хүмүүс хэрэглэгддэг болж ээ....


No comments:

Post a Comment