Blogger Widgets
Тунгаан бодоогүй юуханд ч гэсэн
Туйлын дүгнэлт битгий хий
Тусдаа өөрөө толгойтойн учир
Тулгарсан юманд сүүлд нь дугар. (Р.Чойном)

Search This Blog

Tuesday, November 20, 2012

Хайрын өнгө

Хайрын өнгө - МУГЖ С.Жавхлан , Ч.Амаржаргал



Өнгийн цэцэгс ургаж гүйцээд
Өнгө гэдэг нь хослоно хө
Өөрийн болгоогүй сэтгэлээ хө
Өрөвдөж суугаад уйлна хө

Намрын сэрүүн унаад ирэхээрээ
Навчис модод нь шаргалтна хө
Намтар түүхээ дурсан бодохоороо
Найзалж явсан нь ойрхондоо хө

Тайгын урин цайраад ирэхээр
Талын нууртай ижилдсэнэ дээ хө
Танхил чамайгаа үгүйлэн суугаад
Танилцсан үе саяхан даа хө

Хаврын урин ороод ирэхээр
Хайлаас модод нь цэцэглэнэ дээ хө
Хайрын үгээ шивнэн суухдаа
Хагацаж салахыг мэдсэнгүй дээ

No comments:

Post a Comment