Blogger Widgets
Тунгаан бодоогүй юуханд ч гэсэн
Туйлын дүгнэлт битгий хий
Тусдаа өөрөө толгойтойн учир
Тулгарсан юманд сүүлд нь дугар. (Р.Чойном)

Search This Blog

Tuesday, November 20, 2012

ZAYA ft TG, Hishigdalai - Hairiin Tuluu | Хайрын Төлөө

Үгийг орууллаа.




Өө залуу надад хэлээч нэр ээ уулзаад удаагүй ч
Өө залуу надад хэлээч нэр ээ уулзаад удаагүй ч
Чиний надад хэлэх үг чинь сонин байна
TG:
Yeah, эрх чөлөө минь хүсэлд минь хүргэдэг
Хүсэл мөрөөдлөөрөө аянга шиг ниргэдэг
Дэргэдэх бүсгүйгээ хажуудаа дагуулаад
Дурлалын бурхантай вальс эргэдэг
Зугаацвал зугаацна, наргивал наргина
Наян нас хүрсэн ч би залуусыг үргээнэ
Сэргэг үедээ сэргэсэн шиг сэргэнэ
Сэхлүүн зан бол хөлөнд минь чирэгдэнэ
Тиймээс эрх чөлөө гэдэг чинь би
Энүүнээс өөр бидэнд юу ч хэрэггүй
Үзэсгэлэн төгөлдөр үнэнч сэтгэлрүү чинь
Үргэлжид тэмүүлэх зүрх минь бий
Дэвэлзэх сормуус, сэвэлзэх салхи
Гэгэлзэх зүрх чинь нэг л зүгт чиглэнэ
Чиний минь надад зориулсан бүхэн чинь
Яг энэ мөчид дуу хоолойг минь чийглэнэ
Гуниглаад явах зав алга
Чамаас минь өөр зам алга
Жаргалын өөд хамт алх
Чамд зориулъя чанга атга
Бидэн хоёрын 234 нь
Зөвөөрөө энэ удаадаа бусдаасаа шилэгдэнэ
Би гэдэг хүнд чи итгэж л байгаа бол
Бэрхэшээл гэдэг чинь бидэнд л дийлэгдэнэ

ДХ: Өө залуу надад хэлээч нэр ээ уулзаад удаагүй ч
       Өөр нэгнээс сонсоогүй тэр л үгийг зөвхөн чамаас би хүлээнэ
       Өө залуу надад хэлээч нэр ээ уулзаад удаагүй ч
       Чиний надад хэлэх үг чинь сонин байна
Zaya:
Би та нартаа зориулаад ахиад эхэл бүгдийг шинээрээ гэж
Энэ шинээрээ гэж үгийг өөрөө биш яг хэрээрээ гэж
Одоо бол арай өөр сэдвээр
Наддаа хайртай юу гэдэгээр
Эдгээр залуус нь тэдгээр залуустаа буруугаа хэлдэгээр
Надад хэн нэг нь алга
Надад хайртай тэнэг нь алга
Хүсч байна уу би хүсч байна
Залгавал надад цэнэг нь алга
Одоо би цэнэглээд л тэ
Харин би түрүүн тэнэглээд л, aahhh тэнэглээд л
Би чинь би шүү дээ би
Би чинь чамдаа зориулаад дэрс шүү дээ би
Хэн нэг нь чамруу минь ядаргаа болтол нь залгавал
Тэрс шүү дээ би
Юугаараа баян би түүгээрээ
Чамруу би залгана тэр найрааны үгээр ээ
234 байгаа болохлээр бүх юм зүгээр ээ.


ДХ: Өө залуу надад хэлээч нэр ээ уулзаад удаагүй ч
       Өөр нэгнээс сонсоогүй тэр л үгийг зөвхөн чамаас би хүлээнэ
       Өө залуу надад хэлээч нэр ээ уулзаад удаагүй ч
       Чиний надад хэлэх үг чинь сонин байна

Zaya:
Yeah,
Хайр аа чи надруугаа залга
Залгахад үнэхээр хязгаар алга
Залгавал битгий салга
Нэгжээ чи салчингуут битгий шалга
Би чинийхээ төлөө
Бэлэглье чамдаа энэ эрх чөлөөг L_O_V_E
Энэ хайрын төлөө
Чи залга чөлөөтэй
Би хайраараа цөлөөтэй
Чи хайрынхаа зүрхэн л яг одоо бусдаасаа илүүгээр нөлөөтэй
Би харуусан суухгүй ирээдүйд хамтдаа хоймор нэг
Yeoh, учир нь чи бол ноймор нэг


       Өө залуу надад хэлээч нэр ээ уулзаад удаагүй ч
       Чиний надад хэлэх үг чинь сонин байна


Татаж авах: Эндээс

No comments:

Post a Comment