Blogger Widgets
Тунгаан бодоогүй юуханд ч гэсэн
Туйлын дүгнэлт битгий хий
Тусдаа өөрөө толгойтойн учир
Тулгарсан юманд сүүлд нь дугар. (Р.Чойном)

Search This Blog

Wednesday, November 7, 2012

Орчлонд магадлал үгүй


Урьд хутагт Гадаяана өдрийн зоог барихаар тосгонд морилж нэг айлын үүдэнд залрахад тэр айлд нэгэн эмэгтэй нэг бяцхан хүүхдийг өвөр дээрээ суулгаад, загасны мах идэж байжээ. Тэр үед үүдэнд нэг нохой загасны махнаас ихэд горьдон байсанд бүсгүй түүнийг зандчин хөөхдөө өөрийн идэж байсан загасны ясыг шидэж өгөв. Хутагт Гадаяана өөрийн илт мэдлээр тэдгээрийн үйлийн үрийг ажиглатал, тэр эмэгтэйн аав нь гэрийнхээ ойролцоох нуурнаас байнга загас барьдаг хүн байсан бөгөөд нас бараад үйлийн эрхээр тэр нуурандаа загас болон төрсөн байж. Охин нь тэр загасыг барьж ирээд шарж идэж байсан нь тэр ажгуу. Харин эх нь нас бараад нохой болж төрөөд хүүхдийнхээ гэрийн үүдийг сахих болсон бөгөөд эхийгээ зандчиж зодож байх юм. Гэтэл өвөр дээр нь суусан хүүхэд нь эцэг эхийнх нь байх үест тэднийхтэй байнга тэрсэлддэг хонзонт нэгэн байсан тэрбээр өр төлөөс, лай ланчгийн эрхээр өөрийнх нь хүү болоод төрчихсөн байв. Тийнхүү загас болж төрсөн эцгийнх нь ясыг, нохойд төрсөн эх нь зуугаад гүйж байгаачлан орчлонд бүх зүйл эсрэгээр холилдчихсон дүр зураг харагдсанд тэсгэлгүй инээд алдсан гэдэг. Тиймээс:

"Эцгийн махыг идэх хийгээд эхийгээ зодож
Муу үйлийн дайсныг элгэндээ тэвэрч
Эхнэр нь нөхрийнхөө ясыг зууна
Орчлонгийн номонд хөх инээд хүрмүй" хэмээн зарлигласан бөгөөд орчлонд бат үгүйн зовлонг санах үеийн нэгэн жишээ энэ болно. Энэ насны сайн нөхөр боловч нэгхэн үгнээс болоод дайсан болох нь олон байдаг тул энэ насны нөхөр дайсны магадлал өчүүхэн ч байхгүй билээ. Энэ орчлонд үйл нисваанисын эрхээр төрөл авсанаас хойш зовлонгийн мөн чанараас хэтрэхгүй. Учир нь дайсан нь садан болох хийгээд садан ч дайсан болон хувирах учраас тусалж хорлож үйлдсэнд сэтгэл батгүй тул энэ орчлонд магадлал юу ч үгүй. Тэрчлэн энэ насанд таарсан хэн ч урьд нь таны ачтан, эцэг, эх , багш, садан байх болзошгүй тул хэн бүгдэд тэгш сэтгэл агуулан үйлдсүй.

Эх сурвалж: www.buddism.mn

2 comments:

  1. Yariangyi tiim. Battai gej heleh yum negeehen ch ygyi, bygd nisvaanisiin erhend baidag uchraas...

    ReplyDelete
  2. Аймаар юм байна, ийййййй,,,, одоо хүүхдээсээ айх нь иййййй,,,,,

    ReplyDelete