Blogger Widgets
Тунгаан бодоогүй юуханд ч гэсэн
Туйлын дүгнэлт битгий хий
Тусдаа өөрөө толгойтойн учир
Тулгарсан юманд сүүлд нь дугар. (Р.Чойном)

Search This Blog

Monday, December 3, 2012

Аархал..


Үг Н.Баянмөнх
Ая А.Анхбаяр
Дуучин СТА Э.Төрмандах


Аархал
Ембүү мөнгөн сарнаар нь
Ажнайн салхинд исгэрээд
Есөн булгийн усыг нь ээ
Цалигуулж явсан хийморь байнаа
Тэсийн гол Гал шарын
Тэнгэрлиг хүлгүүд уяан дээр минь байна
Алтан дарь ганга Говь шанхын
Арагмагийн тоос дээлэнд минь байна
Газар газрын баячуултай
Арилжаа гүйлгэн тодроод
Галав шанхын говийгээ
Шуугиулж явсан аархал байна аа

Тэсийн гол Гал шарын
Тэнгэрлиг хүлгүүд уяан дээр минь байна
Алтан дарь ганга Говь шанхын
Арагмагийн тоос дээлэнд минь байна
Азтай одтой төрсөн юм гэж
Аавынхаа нэрийг дуурсагаад
Хөхий хааны ардаараа
Хөлчүү явсан удаа байна аа
Тэсийн гол Гал шарын
Тэнгэрлиг хүлгүүд уяан дээр минь байна
Алтан дарь ганга Говь шанхын
Арагмагийн тоос дээлэнд минь байна
Гулууз гулууз мөнгийгээ
Богцон дотроо харшуулаад
Гурван үеийн буяныгээ
Арвижуулж ирсэн омог байна аа
Тэсийн гол Гал шарын
Тэнгэрлиг хүлгүүд уяан дээр минь байна
Алтан дарь ганга Говь шанхын
Арагмагийн тоос дээлэнд минь байна


Татаж авмаар байна уу?

2 comments:

  1. Бичлэг бичихгүй дуугаар дагнаад байгаарай Хүнсанаа гуай!!!!

    ReplyDelete
  2. Бичих юм олдохгүй байна оо. Ямартай ч сонсож байгаа дуунуудаа оруулж байна. Уйдаахгүй л байгаа гэж бодоод байгаа шдэ :)

    ReplyDelete