Blogger Widgets
Тунгаан бодоогүй юуханд ч гэсэн
Туйлын дүгнэлт битгий хий
Тусдаа өөрөө толгойтойн учир
Тулгарсан юманд сүүлд нь дугар. (Р.Чойном)

Search This Blog

Tuesday, December 11, 2012

Гарчиг олддоггүй ээ...

За нэг бичлэг оруулчихъя гэж бодсон ерөөсөө эмх цэгцтэй бичиж чаддаггүй ээ хэ хэ. 
Уул нь энэ мэдээллийн веб сайтууд дээр байгаа балиар, бухимдал төрүүлэм сэтгэгдэлүүдийг хараад нэг биш байна шдээ нөхдүүдээ гэсэн аястай бичлэг оруулчих гэсэн ерөөсөө болж өгдөггүй. хэ хэ

Тэгээд тулгарсан асуудлуудаа л бичиж сууна. 
Муу, муухай, бүдүүлэг үг хэллэгээр бусдыгаа муу ч явсан, сайн ч явсан бай битгий доромжилж, гүтгэж, гүжирдэж байгаарай гэсэн санаа гаргах гэсэн чинь нэг л цэгцтэй болж өгдөггүй. 
Хүний амьдрал гэдэг чинь сайн муу олон л асуудалтай байдаг хойно мууг нь дуудаж бүү чич. Сайхан зүйл хэлж урам өгч чадахгүй бол адаглаад мууг нь дуудалгүй зүгээр л чимээгүй өнгөрч байх хэрэгтэйм шиг байгаан. 

Энэ олны дунд бусдыг шүүмжлэгчид их олон болж. Гар нэмэх нь ховор болж. Байг гэхэд асуудлыг нь шийдэх гарцыг нь олох санааг нь өгөх хүн цөөн болж. Зүгээр л болку байна бүткү байна гэж гоншигоносон гарууд л байхийн. 

За за энэ талаар бичихлээр өөрөө нөгөөдүүлтэй адил болох гээд байна. 

Саяхан нэг өөрийгөө зөвтгөх зүйл хийснийгээ биччихье. Сайлах юмгүй бол ядаж битгий муулаарай. 

Саяханаас тушаал гаргуулж гарын үсэг зурдаг ажил өөрийхөө хийдэг ажил дээр нэмж хийх болсийн. Өөрөөр хэлбэл захиралын үүрэг гүйцэтгэгч болов оо. 
Олон л асуудал толгой дээр буудаг бэрх л ажил байна та минь.
Манай нэг салбар нэгжид ажилладаг нэг эмэгтэй байдаг юм. Би ч бараг 4 жилийн өмнөөс уул нь гадарлах юм байгаан. Ажилдаа сайн, хүнтэй эвлэгхэн харьцдаг, түргэн шалмаг, асуудлыг гялс шийддэг, удирдлагатайгаа ойлголцож чаддаг эмэгтэй. Нэг нэгж дээр хамт зэрэгцэн ажилладаг байлаа. Ажил үүргийн хуваарь ондоо ч нэгнийхээ хийж байгааг нь нүдэндээ илхэн хардаг байсан учир миний тэр эмэгтэйг үнэлэх үнэлэмж дээрх байдлаар илэрч байгаан. 
Тэр эмэгтэй өөр нэгжид шилжин ажиллах болж би ч төв салбарт ирлээ. Ерөнхий төсөөлөл байсан ч сүүлийн 2 жилийн хугацаанд тэр хүн хэрхэн өөрчлөгдөж, ямар үр дүн гаргаж, бусаддаа хэрхэн үнэлэгдэж байгаа талаар мэдээлэл огт байхгүй болчихсон. 
Салбар нэгжүүдийн удирдлагууд маань сардаа 2 удаа хуралдаж асуудлуудаа хэлэлцээд шийдвэрлээд явдаг явцаараа л ажил урагшилсаар. Харин тэр эмэгтэйн ажилладаг салбарын удирдлага нь түүний талаар гурван ч удаа таагүй мэдээ дуулгалаа. Мань хүн архи ууж ирсэн л гэнэ, согтуу хэвтэж байсан л гэнэ, юм хулгайлсан л гэнэ. Хариуцсан ажилдаа нилээдгүй хариуцлага алдан удаа дараа давтаж сануулга авсан л гэнэ. 
Мэдээллийг сонсоод би юу гэж бодсон бэ гэхлээр итгэл хүлээлгэж ажиллуулж, ажлын боломжтой нөхцлөөр хангаж, цалин хөлсийг нь цагт нь өгч байхад яагаад ийм арчаагүй үйлдэл гаргаж байгаа юм бэ? "Арга хэмжээ ав" гэсэн үүрэг өглөө. Харин удирдлага нь албан тушаал бууруулсан байв.
Мань хүн ч сахил хүртээд шал дордов гэгчээр ажлын байран дээрээ биеэ авч явах чадваргүй болтолоо согтцон, аймар муухай үнэртэй байсныг хамгаалалтын ажилчид олж холбогдох хүмүүст нь хүлээлгэж өгсөн тухайн мэдээ дуулгалаа. Мэдээж архи ууж ажлын байран дээрээ ийм үйлдэл гаргасан нь миний хувьд жигшүүстэй зүйл байсан учраас эмэгтэй хүн гэдэг талаас нь маш ихээр буруу шааж, жигших сэтгэл төрсөн тул үүрэгт ажлаас нь чөлөөлөх шаардлагатайг хариуцсан удирдлагад нь ахин хэллээ. 
Хоёр хоногийн дараа удирдлага нь залгаж байна. Эмэгтэйг ажлаас нь халах тушаал гарсныг танилцуулсан. Харин одоо аймшгийн үнэр танартай, нүд ам нь хөхөрцөн хажууд нусаа татаад уйлаад сууж байна яах вэ? гэсэн асуулт тавилаа. Би ч яахуу утасны ард байгаа хүн. Тушаалтай нь танилцуулаад боломж дууссаныг хэлээд явуул гэсэн л хариу өглөө. Учир нь өмнө нь сануулах арга хэмжээ авсан, тушаал бууруулсан тул тэр хүн сайн ажиллах ёстой гэсэн бодол байснаа илэрхийлж л орхисон. 

Удалгүй нөгөө эмэгтэй маань надтай уулзахаар ирсэн байна гэж дуулгав. Би ч ярих зүйл байхгүй тул явуул гэж хэллээ. Хэсэг хугацааны дараа өрөөнөөсөө гарах гэтэл үүдэнд сууж байв. Өвгөнтийн юм шиг аймар архи үнэртүүлчихсэн, өрөөсөн нүд нь хавдсан бололтой улайсан, бас үс нь байдагаараа өрвийсөн амьтан сууж байлаа. Би ч дэргэдүүр нь жишим ч гүй өнгөрч гараад буцаад өрөөндөө орох гэтэл бас л сууж байлаа.
Тэхээр нь /ойр орчиндоо таагүй сэтгэгдэл төрүүлээд байсан тул/ уулзалтын өрөөнд ороод байж бай гэж хэлээд хүний нөөцөөсөө ажилд томилсон тушаал, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журам гээд гурван материалыг нь аваад л орлоо доо. 
"За, ямар уулзаа байна. Хэлэх юм байвал хэл. Бушуул" гээд жоохон ууртай хэллээ. Үнэр нь нээрээ нилээн аймар байсан тул ширээний нөгөө захад суугаад ширүүхэн харж суулаа. Тэгсэн харин намайг ажлаас халах тушаал гарсан гэв. Тэгээд тушаал бол тушаал танилцсан биз дээ? Гомдолтой байвал энэ гуравтай танилцаадах. Өөрийгөө үлдээх шалтгаан олоод хэлээрэй гээд өрөөнөөс гарав. Эмэгтэй тэр гурван материалаас бүх хариуцлагын асуудлыг хүртээд одоо халагдах зам л үлдсэн гэдгийг би мэдэж байсан. Бас тэрийг уншиж байх хооронд нь  хариуцсан удирдлагад нь надруу яах гэж явуулснийг асуух гээд ширүүхэн гарав. 
Залгаад нөхцөл байдал юу болсныг тодруулхад
"Харин тийм ээ. Тушаалтай нь танилцуулсан. Уйлаад суугаад байхаар өөртэй чинь уулз гээд явуулсан" гэв. Бас нэмж тэр эмэгтэйн амьдралын талаар хэд хэдэн мэдээлэл өглөө. Эмэгтэйн нөхөр хоёр жилийн өмнө нас барсан ба амьдарч байсан газраасаа гурван хүүхдийн хамт хөөгдсөн бөгөөд том охин нь одоо оюутан, бага хоёроо дагуулаад ахындаа очсон ч бас бус шалтгааны улмаас мөн хөөгдөөд одоогоор орох орон байхгүй, урд шөнө нь гэхэд л гадаа хоноглосон гэсэн мэдээ сонслоо. Мөн компаниас үр бүтээлтэй ажилласныг нь үнэлж энэ онд орон сууцны нөхцлөө сайжруулхад нь зориулж таван сая төгрөгөөр шагнасан ч хараахан авч амжаагүй болохыг ч мэдсэн юм. 
Хүний амьдралд юу ч тохиолдож болно. Гол нь хүн өөрөө зүтгэлтэй байх хэрэгтэй тийм биз дээ. Энэ хүний хувьд архи ууж арчаагүй байдал гаргасан нь хүрээллээ улам түлхэхэд хүргэсэн. Магадгүй хэрхэн яаж асуудлаа даван туулах боломжоо хайгаагүй, олж хараагүй, дэргэд байгаа хүмүүс нь ойлгож туслаагүй. Эд материалаар биш юмаа гэхэд гарах гарцыг нь чиглүүлээд орхисон бол өөрөө жоохон зүтгэл гаргахад л арай өөр түвшинд байх боломжтой байсан гэж бодлоо. Хичээл зүтгэл хүнийг юунд ч хүргэж болох тухай нэг кино ч байна энд. За тэгээд нилээд асуудал, бэрхшээлтэй байгааг нь дуулсан болохлээр халаад явуулж бас түвдсэнгүй. 
Хөдөлмөрийн гэрээн дээр нь ".................. менежерт: Ажилтан .......................-г 2012 оны 12 сарын 09-ний өдрөөс /нөгөөдөр нь/ ажлын байранд нь буцаан ажиллуулъя. Хариуцсан ажилдаа алдаа дутагдал гаргасан тохиолдолд хөдөлмөрийн дотоод журмын дагуу үүрэгт ажилаас нь чөлөөлөх тул хяналт тавьж ажиллана уу" гэж бичээд доор нь танилцав гэж эмэгтэйгээр гарын үсэг зуруулаад нэг хувь хэвлээд өгч явуулав. 
Хариуцсан удирдлага болон хүний нөөцийн менежертээ нийгмийн халамж үзүүлэх улсын болон төрийн бус байгууллагатай холбогдож түр хугацаанд орон байрны нөхцлийг нь шийдэх ямар боломж байгааг мэдээлэх, мөн энэ ондоо багтаан шагналын мөнгөөр нь хашаа, гэр авч өгөх шаардлагатай тухай мэдэгдээд өнгөрлөө. 
Одоогийн байдлаар эмэгтэйн тухай ямар нэг асуудал үүгэсэн мэдээлэл ирээгүй болохоор цаашид ч гайгүй байх гэсэн итгэл төрсөөр байна. Хүнийг цаашаа гэж түлхэх амархан ч наашлуулахын тулд их хүч хөдөлмөр сэтгэл шаарддаг юм шиг байна шүү найзууд минь. 
"Амьддаа бие биеэ хайрла хүмүүсээ" гэж О.Дашбалбар агсны хэлсэн үгийг ахин нэг чанга хэлээдхий. 

Нээрээ. Манайд орон байргүй ийм хүмүүсийг түр байлгах байх сууц хангалтгүй /бараг байхгүй/, байсан ч нөхцөл нь хүнд, бас хаана байдаг, хэрхэн яаж хандаж, ямар зүйлс бүрдүүлж хандах вэ гэдэг мэдээлэл халамжийн газрын сайт дутмаг байдаг юм байна лээ. Би зүгээр мэдээлэл цуглуулах зорилгоор л нэг орж үзсэн юм. 
Хүнд байдалд байгаа байгаа хүмүүс өөрсдөө энэ мэдээллийг олоод харчихаж чадахгүй бол ядаж  туслах сонирхолтой халуун сэтгэлт хүмүүст мэдээлэл нь тодорхой байвал явах чиглэлийг нь адаглаад өгчих юм даа. 



9 comments:

  1. Ямар хэцүү юм бэ тээн.

    Ийм хүмүүс их л байх шиг байхын: Төр мөр нь юу ч хийдгийн бүү мэд.

    Албан тушаал дэвшсэнд баяр хүргэе!

    ReplyDelete
    Replies
    1. Баярлалаа.
      Хүний амьдралд юу ч тохиолдож болно гэдгийг бага сага ч болтугай мэдэрсэн болохоор нэг ч гэсэн хүнийг цааш нь түлхэчихгүй юмсан гэж л бодох юм байна шүү дээ.

      Delete
  2. Залуу хүн гэсэндээ их ширүүн байнаа Хүнсанаа. Наад эмэгтэйн чинь тухай миний бодол гэвэл өөрөө тэр эмэгтэйтэй урд нь хамт ажиллаж байсан, бие биеэ сайн мэддэг юм шиг байна тэгэхээр шинэ салбараас нь удаа дараа таагүй мэдээ дуулгаж байхад ганц нэг удаа цаг гаргаад яагаад юу болж байгааг нь асуугаад чин сэтгэлээсээ ярилцаж болохгүй байсан уу гэж асуумаар байна. Иймэрхүү зүйл асууж байгаад уучлаарай гэх нь хаашаа юм гэхдээ л юм бүхэн учиртай гэж. Удирдах ажил хийж байгаа тохиолдолд гаргасан шийдвэр бүхний чинь цаана хүний хувь заяа оршин байдаг гэдгийг алхам тутамдаа санаж явахад илүүдэхгүй байх гэж мөхөс би мунхаглан бодно. Эцэст нь ажилд нь амжилт хүсье ээ!

    ReplyDelete
    Replies
    1. :) 457 хүний бүрэлдэхүүнтэй байгууллага болхоор нэг бүрчлэн хүмүүсийн асуудалд оролцож амждаггүй. Гэхдээ шат шатны удирдлагуудтай нь болж байгаа асуудлын талаар үргэлж ярилцдаг нь нилээн бодитоор харах боломж олгодог. Яахуу цаг хугацаа алдсан байж болох ч эцсийн дүндээ өөрийгөө зөвтгөх шийдвэр гаргасандаа сэтгэл хангалуун байна даа. Найз минь.
      Үнэтэй зөвлөгөө өгсөнд баярлалаа. Бас үйл хэрэгтээ үргэлж хэрэгжүүлж явъя.

      Delete
  3. Тухайн эмэгтэйн шууд удирдах ажилтан нь эхлээд яагаад шалтгааныг нь чамд хэлээгүй юм. Чи яагаад шалтгааныг нь тодруулалгүй шийдвэр гаргасанг чинь би хувьдаа буруу гэж бодож байна. Гэвч хаалгыг нь хаагаад цонхыг нь түгжилгүй орхисонд чинь баярлалаа.
    "Юм бүхэн учир шалтгаан байдаг юм шүү" гэж өвөөгийнхөө хэлдэг байсан үгийг чамд зориулаад хэлчихье
    Удирдагч гаргасан шийдвэрээрээ хариуцлага үүрдэг юм шүү

    ReplyDelete
  4. Харин ажлын үр дүн болон тухайн ажилтай холбоотой асуудал үүсгэсэн, гэрээний нөхцлөө зөрчиж хариуцлага алдсан гэдэг дээр л харснаас биш учир шалтгааныг нь тодруулах гэж оролдоогүй нь алдаа болсон байна. Гэхдээ цаашдаа анхаарч явах сургамж боллоо.

    ReplyDelete
  5. Юм болгон хугацаатай сайн бодож л амьдрах хэрэгтэй дээ найз минь.Чи биеэ их тоодог зантай хүн минии мэдхийн амьдрал чамд сургаад өгнө гэж найдаж байгаа амжилт... Ямагт боломж байдаг гэдэг байхаа боломж болгоныг алдахгүй гээд хэн нэгний амьралыг тамруу толилгоод байж болохгүй гэж нэмж хэлмээр санагдав хуучин цагийн ангийн анд бас гэмгүй найзууд байсны хувь захиж хэлж байгаа шүү хэхэхэ хэнийг нь одоо таасан биздэээээээ

    ReplyDelete