Blogger Widgets
Тунгаан бодоогүй юуханд ч гэсэн
Туйлын дүгнэлт битгий хий
Тусдаа өөрөө толгойтойн учир
Тулгарсан юманд сүүлд нь дугар. (Р.Чойном)

Search This Blog

Monday, November 12, 2012

Нэг өдрийн хаан


Rokit bay Нэг өдрийн хаан

Нэг өдөр хаан байсан, энгийн байх над утга учиргүй мэт санагдана
Эндээс хурданхан мултрахын тулд хурдхан гүймээр санагдана
Гэвч тэнгэрийн хаяанд тулсан өндөр түймэр замыг маань хаана
Очих ёстой газраас тусгаарлагдана, хананы наана цаана
Эндээ үйлдвэл бүх зүйл энгийн, энгийн бүхний дунд нь шингэнэ
Өөрийгөө нэг мөр мартаад болж хувирна дундаж нэгэн
Байж чадахгүй нь би хавчиг бүгчим жижиг завсар зайнд
Ийм учраас эндээс явахаар гал дундуур би алхаж байна
Хананы нөгөө талд нь гарах замдаа би ядарна
Хөлөө би зөөж ядна, нэг биш удаа би шантарна
Золиос зөндөө гаргана, тэр зүг рүү явж байгаа болохоороо би
Эргэж буцаж огт болохгүй гэсэн цөөн хэдэн бодлуудыг толгойдоо хийн
Эсрэг талд нь байгаа зүйлүүд хананы цаанаас бүдэгхэн
Сайн харагдахгүй байгаа ч гэсэн онгойлгоно би үүдийг нь
Хамаагүй ээ очих газрын зам нь хичнээн хол ч гэсэн
Ядаж ганц өдөр хүссэн газраа очиж үзэхийн тулд тэснэ



(Надад 2 сонголт байсан
Би нэгийг нь нэг мөр сонгож, нөгөөдөхийг нь орхисон
Зарим хүмүүс надаас яагаад хоёуланг нь хослуулж болоогүй юм бэ гэж асуудаг
Харин би тэдэнд "би хоёрын хооронд юманд дургүй гэж хэлдэг")

Очих газраа ойртох тутам хийсэн сонголтондоо эргэлзэх нь ихсэж эхэлнэ
Шийдсэн болохоор ондоо зүйлийн тухай бодохгүйг хичээж шүдээ зуугаад дээшилнэ
Ахисан шатны тоо болгоныг үлдээхгүйгээр цээжилнэ
Өдөр хоног намайг огтхон ч хүлээхгүйгээр ээлжилнэ
Тийм болохоор би золиос болгон үнэтэй зүйлээ гээж байна
Хаа нэгтээ хүрэхийн тулд би олон үнэтэй юмаа гээж
Хүссэн газраа очсон ч гэсэн дүүрэн байхгүй миний цээж
Энэ бол миний золиос юм, шийдсэн л бол толгойд нэмэр
Байхгүй нэг төвлөрсон бодол дайрсан бух шиг солиот хүн
Чи хэрвээ үүнийг сонсож байгаа бол
Би нэгэнтээ замынхаа талаас илүүтэйг гаталчихсан байх вий
Өөрийн бодол өөртөө ганцхан зөв биш гэдэг батлагдах хүртэл
Өөртөө тависан олон хэцүү давааг гатлах байх
Азаа үзэх цаг над байхгүй, бүтэх ёстой заавал энэ зүйл
Энэ түймрийн ард нь гартал алхах ёстой яагаад гэвэл


No comments:

Post a Comment